УЛС ТӨР

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-гийн айлчлал ЭХЭЛЛЭЭ

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И өнөөдөр /2020.09.15/ манай улсад айлчилна. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар ОХУ-д ажиллаад буцах замдаа манай улсад ганц өдрийн хөтөлбөр бүхий айлчлал хийж буй.

Тэрээр 15:00 цагт Монголд газардсан байна.

Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтаж авчээ.

Ван И Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийх юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалхах асуудал яригдаж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button