ЭДИЙН ЗАСАГ

АХБ-наас олгох буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улс Азийн хөгжлийн банктай “Covid-19”-тэй тэмцэх, хүртээмжтэй боловсролыг дэмжих төслийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газар болон “Азийн хөгжлийн банк” шинэ төрлийн коронавирусийн халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээг дэмжих болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт тэгш хамран суралцуулах зорилготой төслүүдийн буцалтгүй тусламжийн гэрээнүүдэд тус тус гарын үсэг зурав.

Гэрээнд АХБ-ийг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг дэмжих 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэ оны 5 сард олгосон 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийн нэмэлт болгон Япон Улсын Засгийн газрын санхүүжилттэй Ази Номхон далайн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах сангаас олгож байгаа бол 2 сая ам.долларыг тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих буцалтгүй тусламжийг АХБ-ны дэргэдэх Ядуурлыг бууруулах Японы сангаас олгож байна.

Монгол Улс Covid-19 цар тахлыг дотооддоо тархаахгүйн тулд тохиолдол бүрийг хяналтад авч, хөл хорио тогтоох хатуу арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Covid-19-ийн эмчилгээнд нэн шаардлагатай яаралтай тусламжийн үйлчилгээ болон эрүүл ахуйн шаардлага хангасан тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэх, улмаар цар тахлын нөхцөл байдал хүндрэх тохиолдол эрүүл мэндийн салбарын нөөц, бэлэн байдлыг хангах шаардлага хэвээр байна. Үүнтэй холбогдуулж 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг PCR  шинжилгээний лабораторид шаардлагатай 19 ширхэг тоног төхөөрөмж, нэн чухал хэсэг болох хүчилтөрөгчийн эмчилгээг бүрэн хийх зориулалттай хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахад шаардлагатай 4804 ширхэг тоног төхөөрөмж иж бүрэн хэрэгслийг худалдан авахад зарцуулах юм.

АХБ-ны энэхүү дэмжлэг нь Монгол Улсын Засгийн газарт үзүүлж буй Covid-19-ийн эсрэг авах арга хэмжээний багц дэмжлэгийн нэг хэсэг юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button