Нийгмийн

Нийслэлийн айл өрхүүдийн ХАЛААЛТЫГ өгч эхэллээ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дулаан хангамжийн сүлжээнд хийгддэг өвөлжилтийн бэлтгэл ажил дуусч айл өрхийн дулааныг есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн өгч эхэлжээ. Улаанбаатар хотын зүүн хэсгийн орон сууцыг дулаанаар хангасан бол есдүгээр сарын 15,16-ны өдрүүдэд хотын баруун хэсгийн айл өрхийн дулааныг өгөх аж.

Мөн аж ахуй нэгж байгууллагын дулааныг аравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн өгч эхэлнэ. Түүнчлэн “Шаардлагатай гэж үзвэл “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК”-тэй гэрээ байгуулан аравдугаар сарын 1-ээс өмнө дулаанаа авах боломжтой” хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Сануулахад, 2020 оны зуны урсгал засвараар 9 шугам сүлжээнд засвар хийсэн ба шууд дулаан холбоход бэлэн болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-15 17:43

Нэг улс бол дан ганц УБ-н тухай л бүх мэдээгээ бичихээ болиоч. Жшээ нь энэ сэдэв дээр тэгтэл мэдээлэх гээд байв�##� бүгдийг хамруулах боломжтой сэдэв байна !

Соёл !
Соёл !
2020-09-15 17:44

Админ нь ямар форум хөтлөгч биш дээ ! Нэрээ эсвэл зохиомол нэрээ тодорхой бичиж ашиглаач !

Холбоотой мэдээ

Back to top button