Энтертайнмент

Европ дахь монгол зохиолчдын нийгэмлэгийн тэргүүнээр Б.Эрдэнэсолонго сонгогджээ

Францад төвтэй Европ дахь монгол зохиолчдын нийгэмлэг (UEAM) байгуулагдаж, албан ёсны зөвшөөрлөө авчээ. Тус нийгэмлэгийн тэргүүнээр зохиолч, сэтгүүлч Батчулууны Эрдэнэсолонго сонгогдсон байна.

UEAM нь Европт ажиллаж амьдарч буй уран бүтээлчдээ нэгтгэх, Монголын утга зохиолыг түгээн дэлгэрүүлэх, хилийн чанадад эх хэл бичиг, үндэсний соён гэгээрлийг түүчээлэх, утга зохиол, яруу найраг сонирхдог, бичихийг хүсдэг, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй монголчууддаа урам дэм өгөх зорилготой аж.

Зохиолч Б.Эрдэнэсолонгын хувьд “Ардын эрх”, “Монголын мэдээ”, “Үнэн”, “Зууны мэдээ” зэрэг өдөр тутмын хэвлэлд олон жил ажилласан бөгөөд Орхон аймгийн телевиз, радиогийн захирлаар ажиллаж байсан, яруу найргийн таван түүвэр хэвлүүлсэн уран бүтээлч юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button