Хятадын Элчин сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Хоёр нүүртэн” хэмээжээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр манай улсад айлчилж буй. Тэгвэл энэхүү айлчлалтай зэрэгцүүлэн Хятадын Элчин сайд Цай Вэньруй хэвлэлд ярилцлага өгч, дипломат сануулга өгсөн байна.
Тэрээр ярилцлагадаа, ӨМӨЗО-ны Монгол хэл бичгийн асуудлыг дурдаж,Хятадын удирдагчид нэгэнт шийдвэр гаргасан, түүнийг нь хэн гуай ч дагаж мөрдөх ёстойг сануулсан байна. Улмаар “Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өмнөд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Монголд өндөр албан тушаал хашиж байсан хүн буруу ойлголт тарааж байгаад бид туйлын харамсаж байна” хэмээн ярьсан байна.
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Монгол хэл, бичгээ сурах эрхээ Монгол хүн эдэлье л гэж байгаа. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хэн ч хөндөөгүй. Бас юун нүүрс, юань вэ? Үндэсний хэл бичгээ сурах эрхээ хасуулахыг нэг ч Монгол хүн тэвчихгүй. Си дарга нь хараад юу гэх бол? Миний хувьд бол - Persona Non Grata” хэмээн жиргэж, хариу барьжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр ЭБ ч 2 байтуугай шаардлага гарв�##� хэдэн ч нүүр гаргаж мэднэ.Ховдын зэрэг сумын сургуулийг Захчин хэлээрээ хичээл явуулна ч гэж мэдэх нөхөр
Элбэгдорж зөв дуугарсан.Энэ т�##� дээр Элбэгдоржийг 2 гараа өргөөд дэмжинэ шүү
Тийм. Харин Хятадын элчин муу ч сайн ч экс ерөнхийлөгчийг ингэж дууддаг дипломат ёс �##�длаа.
элбэгдорж шиг улс төрч байна уу манайд арчаагүй юмнуу сүүлийн үед орос хчтадын элчингүүд арай даварч байна хөөж гарга муу новшнуудыг хүрэлсүх жонхуу 2 ын үед ингэж байна урьд арай ингэж элчингүүд томорч байсаныг санахгүй байна
Элбэгдорж хятад монголыг ѳгѳѳд хошгирч чадна ноглээ наминчилж эх оронч болж харагдаач муу чантуу
Элчин ч элчин .эби ч бас эби ш дээ!!!
Элбэгдорж хоёр нүүртэн гэдэг нь үнээн, тэр эх оронч дүр эсгэн Монгол оронд учруулсан гэмт үйлдлээсээ �######�схийх арга бодож байна. Харин Хятадын элчин сайд Монгол улсыг нүүрсний наймаагаар нээнтэглэх, Өвөр Монголд Монгол хэл бичгийг устгах үйл ажиллагаагаа цагаатгах гэж оролдохыг Монгол хүн бүр хатуу эсэргүүцнэ ээ гэдгийг сануулчихъя !!!