НИЙГЭМ

Өвс, тэжээл, хивэгний экспортыг ДӨРӨВДҮГЭЭР САР хүртэл хязгаарлав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээл, хивэгний экспортын хязгаарлалтын асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүлжээ.

Ингэснээр хивэгний экспортыг ирэх долоо хоногийн даваа /2020.09.21/ гарагаас 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарлахаар болж байна.

Малчид, фермерүүдийн зүгээс өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангаж буй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш өндөр болон зарим аймгийн нутагт зуншлага тааруугаас мал бэлчээрлэх боломжгүй болсонтой холбоотойгоор тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох хүсэлтийг удаа дараа ирүүлжээ. Иймд ХХААХҮЯ-наас дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор экспортыг түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргасан аж.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button