ХУУЛЬ

Ж.Эрдэнэбатын хэргээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2020.09.15/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Өнгөрөгч долоодугаар сарын 6-ны өдөр Ж.Эрдэнэбатад  зургаан жилийн хорих ял оноож, зургаан жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийдвэр гаргасан. Гэвч Ж.Эрдэнэбат уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан.

Өнөөдрийн хуралд шүүгдэгч Ж.Эрдэнэбат ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас цахимаар хуралд оролцож байгаа юм. 

Тэгвэл түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд яг одоо шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна.  

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button