Нийгмийн

Сонгуульд зориулсан “ЗУРГААН ХУВИЙН ЗУТАН”

-АЛХ ЦОХЬЧИХООД АРААС НЬ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ХЭЛЦЭЛД ОРОВ-

Эрх баригч нам орон нутгийн сонгуулийн өмнө яаж ийгээд нэг сайхан санаа бодож олохгүй бол цулгай цэнхэр талынхан өөр өнгүүдээр чимж, ороо бусгаа нөхдүүдтэй нийлсэн. Ялангуяа нийслэл дээр МАН-ынхан дотоод зөрчлөө арайхийн хумьж, 45 мандатаа хоёр талаас бүрдүүлсэн тул уур амьсгал яаж ч эргэж мэдэх. Тиймээс нийслэлийн гэр хорооллынхныг “хошгируулах” аргаар ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох ажлыг нэрлэв.

Процесс нь ч хурдан өрнөх  шинжтэй. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Сангийн яам, Монголбанк, Барилга хот байгуулалтын яамнаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулсан. Ойрын хугацаанд ажлын хэсгийнхэн шийдлээ нэг мөр тогтож, банкуудтай ипотекийн зээлийн журмыг шинэчлэх гэрээг байгуулахаар бэлтгэж байна. Нэгэнт засгийн газраас “Асуудлаа шийд” гээд алх цохьчихсон учраас ажлын хэсэг ипотекийн зээлийг зургаан хувь руу оруулах ажлыг албажуулахаас өөр гарц үгүй.

Яг бодит байдал дээр арилжааны банкууд энэ асуудлыг алга ташин хүлээж авахгүй нь тодорхой. Зээлээс хүртэх өгөөж  нь шууд буурах учраас хамтарсан ажлын хэсгүүд дээр нэлээд бэрхшээл үүсч буй гэх. Өөрөөр хэлбэл, бодлогоор зургаан хувь руу буулгах чиглэл өгөгдсөн хэдий ч хөшигний ард ажил нь зуун задгай байна л гэсэн үг. Дээрээс нь Сангийн яам, Монголбанкны зүгээс ипотекийн зээлэн дэх арилжааны банкуудын өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх хувь хэмжээг нэмүүлэхээр тулгаж буй аж.

Учир нь, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж буй үед Засгийн газар, Монголбанкнаас ипотекийн зээлэн дээр санхүүжилт нэмэх нь хориотой. Түүгээр ч үл барам Төвбанк оролцох эрхийг хязгаарлаж, Засгийн газар дангаараа хариуцах гэрээний үүрэг хүлээсэн. Хөтөлбөр таван сард дуусч, дахин ковидын үеэрх нэмэлт санхүүжилтээс нь хүртэж буй тул хамаагүй хөдөлгөөн хийх хориотой хэвээр байгаа юм.

-ТОЛГОЙНДОО ОРСОН ГАЛЗУУ САНАА БҮРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР УЛАЙРАГСАД-

Хэдий тийм ч Засгийн газар 2021-2024 он хүртэлх мөрийн хөтөлбөрт тусгасан эхний ажлуудаа хэдхэн сарын дотор ажил хэрэг болгож чадлаа гэх мессэжийг орон нутгийн сонгуулиар өгөх нь хамгаас чухал. Улстөр хийх агуулгаар түрүүлээд алхаа цохьчихсон  учир арилжааны банкууд  хүссэн ч хүсээгүй ч хэлцэлд орж байгаа гэх.  “Нэмэлт эх үүсвэрт 300 орчим тэрбум шаардагдана, энэ мөнгө байхгүй” гэгдэх яриа ч байна.

Нөхцөл байдлаас үл хамаарч, ирэх сарын дундуур шийдвэрийг хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ албаныхан түрүүлээд мэдээлчихсэн. Зургаан хувийн зээлийг зөвхөн шинээр зээл авагсад хүртэх бөгөөд хуучнууд шилжихгүй. Инфляцийн түвшин, барилгын салбарын уналт, банкуудын санхүүгийн чадамж, ОУВС-гийн хөтөлбөр зэргийг үл харгалзан, шууд тулгаж буй эл зээл хэр урт настай байхыг төсөөлөхөд ч бэрх юм.

Яах аргагүй Нийслэлийнхний эмзэг асуудал тул орон нутгийн сонгуулийн бэлэг болгон зарлаж, хөшигний ард эдийн засгийн зутан үүсэх эрсдэл бий болов. Уг нь түүх сөхөхөд, ипотекийн зээл АН-ыг гоё, МАН-ыг муухай харагдуулж ирсэн. Тодруулж хэлбэл, ипотекийн зээлийн өнөө жилийн санхүүжилт нь АН-ын үеийн сарынхтай дүйц байсан. Тэр утгаараа эрх баригч намынхан эмзэг цэг дээрээ дахин гишгүүлэхгүй байхаар тооцож, зургаан хувийн бэлэг барихаар зэхэв.

Гэвч үр дүнгээ өгөх эсэх нь асар тодорхойгүй. Зах зээл дээр 30 хувийн урьдчилгаа төлж, ипотекийн зээлэнд орох боломжтой өрхийн тоо ерөнхийдөө “ханаж”, өндөр журманд нь нийцэх гэж үйл тамаа идэх болсон. Тэр утгаараа урьдчилгаа төлбөрийг багасгах, журмын хатуу заалтуудыг эргэж харах зэрэг асуудлаар банкуудтайгаа хэлэлцээрийн ширээний ард суусан бол илүү амьдралтай байв. Эрх баригчид нэгэнт дүрдээ орж, толгойндоо орсон галзуу санаа бүрийг хэрэгжүүлэх гэж зүтгэх болсон цаг хойно доо.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-16 11:41

Ипотекийн зээл авсан шинэ хуучин гэхгүй тэгш 6%-д хамрах байхоо. Одоо маш их мэдрэмжтэй ЗГ ажиллаж байгаа учир санаа зоволтгүй .

Гггг
Гггг
2020-09-16 11:57

Хамгийн ашигтай өгөөжтэй зээл эгүүрийн нээх харлуулаад байх шаардлага ч бага шүү...бүгдийн 6%болгоход �##�дах зүйл байхгүй

Зочин
Зочин
2020-09-16 15:51

Чадахгүй бүтэхгүй байсан ч ЗГ-н буруу байхгүй л дээ. Банкнуудын шийдвэрт ЗГ нөлөөлөх боломж байхгүй ч гэлээ, ард түмнийхээ амьдр�##�ыг бодож, ямарч зээлийн хүүг бууруулж өгөх сан�##� удаа дараа банкуудад тавиж л байгаа.
Бууруулах сан�##� тавихаар зутан бантан гээд хөлсний сэтгүүлч ухаантай
юмнууд нь солиороод унах, зарим солиотууд нь зээлийн хүүг бууруулдаг болох гэж гадаа хөнжил нөмрөөд суучихдаг, хөлс мөнгө авчаад хөлдөж царцаж гай болвол банкууд ч хармуцахгүй л байх шүү!
Төр засаг бол бүүрч хамаагүй шүү!

Иргэн
Иргэн
2020-09-16 17:03

харин ч нэг сайхан хошгируул�##�т уу.. ингээд л ард түмнээр сайхан тоглон доо. Нөгөө хэд нь итгээд л

зочин
зочин
2020-09-22 15:19

мэдрэмжтэй ЗГ чинь 8 хувийн зээл авсан зээлдэгчийг 6 хувь болгох боломжгүй гэж хэлээд байхад юм ойгодоггүй м�##�уу ? наад тархиа ажиллуулаач

Холбоотой мэдээ

Back to top button