УЛС ТӨР

Ван-И Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай Их тэнгэрт уулзана

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван-И өчигдөр /2020.09.15/ манай улсад ажлын айлчлал хийхээр ирсэн. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзаж, хэлэлцээ хийсэн юм.

Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.

Өнөөдөр БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван-И Монгол Улсын Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт 11.30 цагт Их тэнгэрт бараалхана. Уулзалтыг ойрын зайнаас бус тусгаарлалтын дэглэм сахиж, алсын зайнаас санал солилцох аж.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button