Нийгмийн

Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээл, хивэгний экспортын хязгаарлалтын асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүлжээ.

Ингэснээр хивэгний экспортыг 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хязгаарлахаар болж байна.

Малчид, фермерүүдийн зүгээс өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангаж буй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш өндөр болон зарим аймгийн нутагт зуншлага тааруугаас мал бэлчээрлэх боломжгүй болсонтой холбоотойгоор тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох хүсэлтийг удаа дараа ирүүлжээ. Иймд ХХААХҮЯ-наас дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор экспортыг түр хугацаанд хязгаарлах зүйтэй гэж үзсэн байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-16 09:36

М�##�чидаас м�##�ын хөлийн татвар аваачээ эд нар зах зээлийн зөв харилцааны татварын тогтолцооны гадуур нь үлдээд байх юм

Sudlaach
Sudlaach
2020-09-16 10:19

Ene heden davarcan ajilguu garuud ovs tejeelee beldeeguin toloo hiveg uildverlegchid hohiroh estoi yu. Ta nart unegui mah ogdgiimuu esvel. Ene davarcan sergelgeeg ni m#liin holiin tatvaraar nugaslah heregtei. Ene jil zud bolvol m#lchidad tuslahgui bh heregtei.. Ternii m#lnii hooliig oorsdiih ni hooliig beldhiin tuld end neg ni hooloo bulaalgah eos haana bdgiin. Ene baidaldaa bur amtashsan bna

Холбоотой мэдээ

Back to top button