Нийгмийн

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд бараалхана

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Ван И сайд өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад бараалхана гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Бараалхалт төрийн ордонд болохгүй юм байна. Өмнө нь ГХЯ, ЭМЯ-наас өгсөн мэдээллээр айлчлалд оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана хэмээсэн.

Өчигдөр /2020.09.15/ Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button