Нийгмийн

“Цэнгээний газар, РС тоглоомын газрууд зэрэг 81 газрыг нээсэн”

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд гарсан зарим асуудлаар албаныхан мэдээлэл хийж байна.

НМХГ-ын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: 

“Өнгөрөгч наймдугаар сарын 27-ноос PC тоглоомын газар болон зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээсэн. НМХГ, цагдаагийн байгууллагатай хамтран байнгын шалгалт хийж байна. 47 газарт хяналт хийх явцад 44 зөрчил илрүүллээ.  Найман иргэнд 1,5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Цэнгээний газар, 81 үйлчилгээний газрыг нээсэн. Нээсний дараа бид байнга хяналт шалгалт хийнэ. Хяналт шалгалтын явцад зөрчил илэрвэл торгох шийтгэвэр оногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Үйл ажиллагаа нь удаан хугацаагаар зогссон учраас их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэхийг зөвлөж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button