ДЭЛХИЙ

Японы засгийн газар ОГЦОРЛОО

Японы парламент Ерөнхий сайд Абэ Шинзогийн суудлаасаа буух өргөдлийг хүлээн авсны дараа өнөөдөр /2020.09.16/ Засгийн газар нь огцорлоо. Японы Засгийн газрыг хамгийн удаан тэргүүлсэн Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн наймдугаар сард огцорч буйгаа зарласан юм.

Улмаар Японы Ардчилсан Либерал нам 71 настай Ёшихидэ Шүгаг Шинзо Абегийн залгамжлагчаар сонгосон байна. Ёшихидэ Шүга нь 337 саналаар Фүмио Күшида болон Шигэрү Ишибаг ялсан аж.

Ялалт байгуулсан тэрээр санал хураалтын дараа “Би ерөнхий сайд Абегийн хийсэн зүйлийг үргэлжлүүлэн хийх үүрэг хүлээсэн” хэмээжээ. Ирэх Лхагва гарагт тэрээр албан ёсоор Японы дараагийн удирдагчаар томилогдох юм.

Ёшихидэ Шүга нь Абегийн найман жилийн засаглалын турш түүний баруун гарын туслахаар ажиллаж байсан билээ.

Б.БУЯНДОРЖ

ЭХ СУРВАЛЖ: washingtonpost.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button