Нийгмийн

АНХААР: Дараах байршилд хоёр хоногийн хугацаанд цахилгаан хязгаарлана

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК –аас хийгдэж буй засварын ажлын хүрээнд өнөөдөр болон маргааш дараах байршлуудад цахилгаан түр хязгаарлана.

Тодруулбал, өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 16 –ны өдрийн 04:00-21:00 цаг, маргааш буюу есдүгээр сарын 17 –ны өдрийн 04:00-17:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 8, 10, 12, 13, 23, 28 дугаар хороо Амгалан чиглэлд Монгол-Японы хамтарсан эмнэлэг, АШУҮИС, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Жанжин клуб, Чулуун-Овоо, Тэнгэр худалдааны төв, Баянзүрх-Нэг зүрх төв, Амгалан зах, Цагдаагийн хотхон, Амгалан дулааны станц, Улиастай, Хужирбулан орчмын цахилгааныг түр тасална.

Тиймээс хэрэглэгчдийг хэрэглээгээ зохицуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас анхаарууллаа.

Есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд хийх засварын хуваарь:

Цахилгаан түр хязгаарлан, засвар үйлчилгээ хийх хуваарийн дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.

Эх сурвалж: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button