ДЭЛХИЙ

Японд 1500 хүн тутамд нэг 100 настан бий

Япон улс хүн амын дундаж наслалтаараа дэлхийд дээгүүрт бичигддэг билээ. Тодруулбал, 2020 оны байдлаар 85,03 жилийн дундаж наслалттайгаар Япон улс Хонг Конгийн дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна.

Энэ орон 1963 оноос эхлэн зуугаас дээш насалсан иргэдийг бүртгэж эхэлсэн ба тухайн жилд 153 хүн бүртгэгдэж байсан бол 1988 он гэхэд 10 мянгад хүрсэн байна. Тэгвэл одоогийн байдлаар Японы засгийн газраас мэдээлснээр 1565 хүн тутамд нэг зуун настай хүн байгаа аж.

Японы эрүүл мэндийн яамны тоо баримтаас дурдвал Япон дахь зуугаас дээш насалсан хүмүүсийн тоо энэ жил анх удаа 80 мянгаас давсан байна. Өнгөрсөн мягмар гарагийн (2020.09.14) байдлаар 80 мянга 450 хүн 100 насыг эдлээд байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс 9 мянга 176-гаар их тоо юм.

Сонирхолтой нь, Япон дахь зуун настнуудын 88 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Одоогоор дэлхий дээр амьдарч буй хамгийн өндөр настай хүн бол Фүкүока хотын иргэн бол 117 настай Танака Канэ юм. Тэрээр 1903 онд энэ хорвоод мэндэлжээ.

Б.БУЯНДОРЖ

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button