ДЭЛХИЙ

СОНИН ХАЧИН: 20 сая дагагчтай болоод 20 сая мод тарьсан юүтүбэр “Mr.Beast”

Биднийг бага байхад математикийн хичээл дээр, “Батаад 100 ширхэг тарвас байв” гэхчлэн бодит амьдралаас сэдэвлэсэн мэт өгүүлбэртэй бодлогууд тааралддаг байсан билээ. Тэгвэл өгүүлбэртэй бодлогын “Батаа” гэгч жинхэнэ амьдрал дээр байдаг бололтой.

Түүнийг Жимми Дональдсон гэдэг. Тэр, “Би тэдэн сая зоосоор хашаагаа дүүргэв”, “Найзынхаа гэрийг 10 сая лего тоглоомоор дүүргэв”, “Америкд байгаа бүх Walmart дэлгүүрээс нэг ширхэг сникерс авав” гэх мэт тайлбартай, хачирхалтай бичлэг хийж цахим орчинд байршуулдаг.

Жимми Дональсон “Mr.Beast” гэх Youtube сувагтай ба одоогоор 43,3 сая дагагчтай, түүний бичлэг бүр дор хаяж 10 сая хандалт авдаг юм.

Дэлгүүрийн бүх барааг худалдаж авав

Энэ бичлэгт Mr.Beast найзуудтайгаа хамт нэгэн том дэлгүүрээс бүх барааг нь худалдаж аваад зогсохгүй бүх худалдаж авсан зүйлсээ буяны байгууллагад хандивлаж буй тухай гарч байна.

20 сая дагагчтай болсныг тохиолдуулан 20 сая мод тарив

Mr.Beast 20 сая дагагчтай болсноо тэмдэглэн эх дэлхийд эерэг, сайн үйл бүтээхээр шийджээ. Ингээд Марк Робер гэгчтэй хамтран, “TeamTrees” компанит ажлыг эхлүүлсэн юм. Яаж мод тарих вэ гэхээр, “TeamTrees”-ийн албан ёсны сайтаар дамжуулан хандивласан нэг доллар болгонд нэг мод таригдах аж. Уг ажилыг дэмжин томоохон корпорацийн захирлууд, олны танил хүмүүс их хэмжээний мөнгө хандивласан юм. Тэднээс дурдвал “Twitter”, “Youtube”, “SpaceX”, “Shopify” компаниудын захирлууд багтана.

“Энэ арлаас хамгийн сүүлд явсан нь энэ арлыг хожно”

Түүний хийсэн хамгийн том шагналтай бичлэгүүдийн нэг нь энэ байсан юм.

Валентины баяраар найз охиндоо 100 мянган сарнайгаар бэлэг барив

Тэр дараа жилийн валентинаар үүнээс том бэлэг бэлдэж чадах болов уу?

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button