Хятад эрдэмтэд агаарын бохирдол цэвэрлэх чадалтай ухаалаг цонх бүтээж байна


Хятад эрдэмтэд гэрлийн эрчмийг өөрчлөхөөс гадна утааны тоосонцорыг барих чадвартай ухаалаг цонх бүтээж байна.
Мөнгө-нейлон электродоос бүрдсэн цонх нь PM 2.5 хүртэлх хэмжээтэй нарийн тоосонцорыг өндөр үр ашигтайгаар барих чадвартай аж. Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Юү Шухонгоор ахлуулсан эрдэмтдийн багийн хэлж буйгаар “Энэ цонх нь 20 минутанд 7,5 метр квадрат агаар цэвэрлэж чадахаас гадна гэрлийн оптик дамжуулалт нь 86 хувь орчим” гэжээ. Уг цонх нь гэрэл нэвтрүүлэлт сайтай, агаар цэвэршүүлж чадахаас гадна бат бөх чанартай юм. Хоёр мм радиус хүртэл 10 мянган удаагийн нугалалтад хэвийн шинж чанараа хадгалж чаджээ. Мөн PM 2.5 хүртэлх тоосонцорыг 99,65 хувьтай цэвэршүүлэхээс гадна 100 удаа цэвэршүүлэх процесс явуулж цэвэршүүлсэний дараа ч тогтвортой хэвийн горимоо хадгалж байсан аж. Энэхүү загвар нь дараагийн үеийн уян хатан, ухаалаг, агаар шүүх чадвартай ухаалаг цонхны суурийг тавьж байна хэмээн зохион бүтээгчдийн баг онцлов.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.