НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

ШАЛГАЛТ: Ар Монголд “бичиг үсэг тайлагдсан” төрийн албан хаагч хэд байх вэ

ӨМӨЗО-ы Түнляао хотоос эхлэлтэй эх, хэл бичгийн асуудал хоёр орны дунд дуулиан дэгдээж, нэг хэсэг цаг хугацааг эзэгнэлээ. Дуулиан, “Өвөрлөгчид бол босоо монгол бичгээ тээж, тэтгэж яваа ганц ард түмэн” гэсэн, нэг бодлын өрөвдмөөр мессежтэй өрнөсөн. Өөрөөр хэлбэл “Монгол” гэх тусгаар тогтнолоо дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн ард түмэн нь өөрсдөө үндэсний бичгээ хадгалж чадна гэх баталгаагүй, тийм итгэлгүй гэдгээ батлаад өнгөрөв.

Харин ирэх аравдугаар сард төрийн албан хаагчдын босоо монгол бичгийн мэдлэгийг шалгах түвшин тогтоох шалгалт хийгдэхээр төлөвлөгдөөд буй. Мэдээж бодит байдал дээр төрийн албан хаагчид шалгалтаа амжилттай өгч чадах уу, хэдэн хувь нь хангалттай хэмжээнд даалгаврыг гүйцэтгэх вэ гэдэг асуулт эргэлзээ дагуулах юм.

Сануулахад, Монгол хэлний тухай хуулийн 7.2-т заасны дагуу манай улсад Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. Үүгээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд бэлтгэлээ хангасны үндсэн дээр албан бичгээ кирилл болон уйгуржин хоёр бичгээр зэрэг хөтлөх юм.

Үндэсний онцлог болсон, дэлхийд ганц бичиг соёлоо өөр орны засаг захиргаан доорх ард түмэнд даатгаад орхих биш, өөрсдөө сурах, халдашгүй дархан байдлыг нь хамгаалах зүй ёсны үүрэг хариуцлагаа бидэнд, ар монголчуудад ноогдож буй. Үүнийг алгуурлах бус, яг энэ мөчөөс л эхлүүлэхгүй бол улс төрийн хов жив, сошиал дуулианд идэгдэх шахаад буй Монголын нийгэм монгол бичгээ хэрэглээнд нэвтрүүлнэ гэдэг тэртээ алсын зэрэглээ хэвээр байх нь тодорхой.

Төрийн албан хаагчид төрийн албаны шалгалт өгөхдөө монгол бичигт холбоотой нэгжээд асуулт, даалгаврыг гүйцэтгэх шаардлагатай болдог. Нөгөө талд төрийн албаны шалгалт өгөлгүй, нам, “нүүр”-ийн томилгоогоор томилогдсон алба хаагчид төрийн албанд цөөнгүй бий гэдэг яриа өөр зуур яригддаг. Ямартай ч ард нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг төрийн албан хаагчид юун түрүүнд “бичигжих” нь чухал.

Орон нутгийн сонгуулийн дараа хийгдэх энэ шалгалтаар хэчнээн төрийн албан хаагч “хоёр авах”, хэд нь бичиг үсэг тайлагдсан бэ гэдэг нь ил харагдана. Үр үзүүлэлт ямар гарахыг таамаглахад хэцүү. Ямар ч гарлаа гэсэн ичиж, халшрах эсвэл “болно биз” гээд орхих биш, хүн нэг бүр өнөөдрөөс ацаг, шүдний зөрүү гаргаж суух нь монгол хүн бүрийн хувьд чухал болоод байна.

Их ажлын эхлэл энэ буюу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-28 15:39

Ар Монгол гээд бичээд байгаа этгээд Хятад уу,эсхүл өвөр Монгол уу. уг нь Монгол улс гээд нэртэй,уг нэрээрээ НҮБ-д данстай л баймаар юм.

шалгах нь зөв
шалгах нь зөв
2020-09-29 07:39

БОСОО МОНГОЛ бичгийн ш�##�г�##�таа УИХ ын 76 гишүүнээс эхлэх нь зөв. ТЭД БҮСАД төрийн �##�бан хаагч нартаа үлгэр болох ёстой.

Зочин
Зочин
2020-09-29 11:58

Zaluu,hogshingui bugd mongol bichgee hurdan hugatsaand surah chuhal bna.50 a as deesh nasnihan bugd medne dee. Surah tsetsuu bishiig oilguulah chuhal bna.mongol bichigguigeer tuuhee cudlah bolomjgui .tuuhee medehgui bol carmagchin lugaa adil gedgiig sanatsgaaya.Amjilt.????

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2020-10-02 01:35

Eguur.mn цахим хуудас �##�т, г�##�, м�##�, т�##�, д�##� гэх мэт олон үгийг киррил бичгээр бичих боломжгүй болгох аргаар латынь бичиг рүү шахаж буй д�##�д санаа Монгол хэлний хууль зөрчиж байгаа үйлдэл мөн. Хууль зөрчсөн хуулийн этгээдийг яах ёстой билээ?

Холбоотой мэдээ

Back to top button