ДЭЛХИЙ

БНСУ-д хууль бусаар ажиллагсад болон ажил олгогчдыг илрүүлэх ажиллагааг эхлүүлнэ

Өмнөд Солонгосын цагдаа болон Хууль зүйн яам хууль бусаар ажиллагсад, тэдгээрийн Солонгос ажил олгогч нарыг олж илрүүлэх ажиллагааг хамтран эхлүүлэхээр болжээ.

Уг хамтын ажиллагаа нэг сар үргэлжлэх бөгөөд хууль бус ажилчид хамгийн ихээр байрладаг газруудад хяналт шалгалт хийх аж.

Ингэхдээ барилгын ажил эрхлэгчид, шөнийн цэнгээний газруудад түлхүү шалгалт явуулахаар төлөвлөжээ. Баригдсан хууль бус ажилчдыг нутаг буцаахаас гадна Солонгос улсад арван жилийн хугацаанд нэвтрэх эрхийг нь хаана гэв. Харин ажил олгогчдыг баривчилж, шүүхээр яллах асуудал яригдах аж. Хууль зүйн яам нь энэхүү үйл ажиллагааныхаа үр дүнг сайжруулахын тулд бусад агентлагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. “Баривчлан саатуулах үйл ажиллагаа хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явагдах учир энэ ажиллагааны үеэр хэн ч бэртэж гэмтэхгүй” хэмээн Хууль зүйн яамны мэргэжилтэн мэдээлжээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button