ДЭЛХИЙ

RIO TINTO хаягдлын менежментээ сайжруулахад анхаарч эхэллээ

"Vale” компанийн Бразил дахь Коррего Де Фэйхао төмрийн хүдрийн уурхайн далан нурсан осол уул уурхайн салбарт  том сургамж боллоо.

Осолтой холбогдуулан “Rio Тinto” компани олон улсын стандартаа эргэн харж, хүдрийн хаягдлын менежментээ сайжруулахад анхаарч буйгаа мэдэгдлээ.

32 уурхайдаа хүдрийн хаягдал агуулах 100 байгууламжтай тус компани хаасан болон нөхөн сэргээж буй 36 байгууламжтай гэдгээ хэвлэлийн мэдээндээ дурдсан байна. Ашиглаж байгаа 100 байгууламжийн 21 нь голын урсгал боож байгуулсан далан юм байна. Ийм төрлийн даланг уул уурхайд ашиглахыг Бразил улс хориглоод байгаа юм.

"Бразилд гарсан осол уул уурхайн салбарт илүү хариуцлагатай байдлыг шаардаж байна. “Rio Тinto” үүнд гол үүрэгтэй оролцож, хөндлөнгийн хяналтаа сайжруулах зэрэг арга хэмжээ авах болно" гэж тус компанийн гүйцэтгэх захирал онцоллоо.

“Rio Тinto" компани аюулгүй үйл ажиллагааныхаа хүрээнд хүдрийн хаягдлын байгууламжууддаа хяналт тавьдаг стандарттай бөгөөд энэ стандартын дагуу хэрэгжүүлдэг гурван үе шаттай хяналтын тогтолцоогоо тайлбарлан онцолжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button