НИЙГЭМ

Иргэн А.Болдбаатарын гэр бүлд туслах хандивын тоглолт энэ сарын 10-нд болно

А.Болдбаатар, Л.Гэрэлцэцэг нарын  гэр бүлд  саяхан амьдралын нэгэн томоохон сорилт тулгарчээ. Тодруулбал, олон жил тэргэнцэр дээр сууж байгаа хүмүүст тулгардаг цооролтын шарх нь хүндэрч хорт хавдар гэж оношлогдсон байна. Хугацаа алдалгүй эмчилгээндээ хамрагдах шаардлагатай байгаа ч эмчилгээний төлбөр бэрхшээлийг үүсгэж байгаа аж. Иймээс эмчилгээний зардлыг бүрдүүлэн, нэг ч гэсэн гэр бүлийг элэг бүтэн байлгах үүднээс нийтийн дуучид хамтран “Сүүн цагаан сэтгэл” хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байгаа юм. Тоглолт энэ сарын 10-ны 19:00 цагт “Улаанбаатар палас”-т зохион байгуулагдах бөгөөд иргэдийг хандивын аянд идэвхтэй оролцож, тусламжын гараа сунгахыг Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо, Түгээмэл Хөгжил Төвийн зуун зуун тэргэнцэртэй гишүүд уриалж байна.

Тэргэнцэртэй иргэдийн нэгэн төлөөлөл болсон А.Болдбаатар гэргий н.Гэрэлцэцэг нар нь нийгмийн оролцоонд идэвхтэй хамрагддаг эерэг гэр бүл бөгөөд маш удаан хүсэн хүлээн байж төрүүлсэн хүү нь дөнгөж нэг ой, таван сартай. Тэд амьдралынх нь гэрэл гэгээ болсон хүүгийнхээ төлөө өвчнөө ялан гарч хамтдаа олон он жилүүдийг өнгөрүүлж, их ажил үйлсийг бүтээхийн төлөө ийнхүү тэмцэж байна.

Хүний амьдрал гэж төсөөлөхөд ч бэрх. Эрүүл саруул явж байгаад гэнэт юу ч тохиолдохыг мэдэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй болж олон жил тэргэнцэр дээр явж байсан хүмүүс дахиад хорт хавдар гэж аймшигтай өвчинтэй тулах мэдээж маш хэцүү.  Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүү хэл эрүүл хүмүүс гэр бүл болоод маш их хүлээсэн хөөрхөн нялх жаахан үрээ өлгийдөж аваад удаагүй байхад ийм мэдээ сонсох ямар хэцүү байх билээ. Амьдралд амлаж болдоггүй амлалт, давж гарч болдоггүй зовлон гэж байдаг ч тэргэнцэртэй иргэд нэгдэн албан байгууллагуудаар билетээ тараан, дотны найз А.Болдбаатарт туслахаар мэрийж явна.

Иймд та бүхэн 2020 оны аравдугаар сарын 10-ны 19:00 цагаас “Улаанбаатар палас”-т зохион байгуулагдах “СҮҮН ЦАГААН СЭТГЭЛ” нийтийн дуучдын нэгдсэн хандивын тоглолтонд хүрэлцэн ирэхийг хүсч байна.

Хандивын данс- Хаан банк: А.Болдбаатар 5037117841

Тасалбар авах дугаар: 94230846

https://www.facebook.com/turbat.bayarkhuu/videos/1730431870454074

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button