НИЙГЭМ

Энэ сарын 20-21-нд ажлын байрны нээлттэй өдөрлөг болно

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлдэг. Ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна.

“ТАВАН БОГД ФҮҮДС“ ХХК-иас 200 гаруй сул чөлөөтэй ажлын байр зарласны дагуу аравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд зохион байгуулах гэж байна. 

“ТАВАН БОГД ФҮҮДС“ ХХК нь “Салбарын ажилтан”, “Хүргэлтийн жолооч” “Үйлчлэгч” ажлын байруудад нийт 200 гаруй ажилтныг авч, дэлхийн алдарт брэнд “KFC” түргэн хоолны ресторанд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх юм.

Ажил хайгч иргэд тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр тус компаниас зарласан ажлын байранд бүртгүүлж, ажлын ярилцлагад орохоос гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирүүлсэн нийт 2500 орчим ажлын байрны мэдээллийг авч,  хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамрагдах боломжтой.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Салбарын ажилтан
  • Өглөө, оройн ээлжид ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй
  • Хүргэлтийн жолооч
  • Жолооны эрхийн оноо 7-с дээш, 2-3 жил хот дотор машин барьж байсан туршлагатай, өглөө, оройн ээлжид ажиллах боломжтой
  • Үйлчлэгч
  • Өглөө, оройн ээлжид ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй

Ажлын байрны өдөрлөг аравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд, 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд болно.

Эх сурвалж: Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button