ДЭЛХИЙ

Австрали коронавирусийг “ялж” байна

“КОВИД-19”-ийн хоёр дахь давалгаа хүчтэй явагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Европын орнууд болон АНУ-д урьд өмнө нь байгаагүй их шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа билээ.

Тэгвэл Авсралид нөхцөл байдал тэс ондоо өрнөж байна. Өнгөрсөн баасан гарагийн /2020.10.30/ 20.00 цагаас бямба гарагийн 20.00 цагийн хооронд Австралид нэг ч шинэ “КОВИД-19”-ийн тохиолдол бүртгэгдээгүй аж.

Энэ нь өнгөрсөн таван сарын турш Австрали даяар нэг ч шинэ халдвар илрээгүй анхны тохиолдол юм. Австрали дахь цар тахлын хоёрдугаар давалгааны гол төв болж байсан Викториа мужид хатуу хөл хорионы дэглэм тогтоосноор одоогийн байдлаар хоёр дахь өдрөө дараалж шинэ тохиолдол илрээгүй байна. Тийм учир Викториа муж болон Мельбурн хот хөл хорио цээрийн дэглэмээ сулруулж ресторан, баар, кафе гэх мэт газрууд хаалгаа нээж, хүмүүс гэрээсээ чөлөөтэй
гарч болох болсон бөгөөд 10 хүртэлх тооны хүмүүс цугларч болох болжээ.

Австралийн Эрүүл мэндийн сайд Грег Хант твиттер хуудастаа “Гайхалтай чадварлаг эрүүл мэндийн салбарын ажилчид болон Австраличууддаа талархъя” гэж бичжээ. Австралид цар тахал дэгдсэнээс хойш нийт 27.500 тохиолдол, 900 нас баралт бүртгэгдсэн аж.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button