НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: Соёлын сайдын зөвлөл анх удаа хуралдана

Арваннэгдүгээр сарын 5-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт ШУТИС-ийн хичээлийн VIII байранд Нэн түрүүнд ХАБ (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал  “COVID-19 ба ХЭМАБ” уриан дор болно.

09.30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх МИАТ ТӨХК-иас эхлэн зам тээврийн салбарын ажилтай танилцана.

09.30 цагт Новотел зочид буудалд “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх” төслийн хаалтын ёслол болно. Утас: 88082470, 91119757

10.00 цагт Соёлын яаманд Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болно.

11.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд өлсгөлөн зарлана.

12.00 цагт Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд Хүүхэлдэйн театрын нээлт болж, тус сургуулийн нэгдүгээр ангийнханд анхны тоглолтоо толилуулна. Утас 99041398

13.00 цагт “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр”-т зориулсан нөлөөллийн ажил ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулиас эхэлнэ. Утас: 99736124 99543586

14.00 цагт МҮЭСТО-ны гадна талбайд Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагшын 100 жилийн ойн дурсгалын хөшөөний нээлт болно. Утас: 99027019

14.00 цагт ШӨХТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд явган хүний зам, барилга байгууламжийн стандарт, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын авто машины зогсоол холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянах шалгалт Хангарьд ордноос эхэлнэ. Утас: 88038882

Төрийн ордонд

08.30 цагт Сангийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын удирдлагууд “COVID-19”-ийн сөрөг нөлөөг бууруулах тустай зээлийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурна.

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 10 мянган төгрөг хураадаг байсан зохицуулалтыг халсан талаар “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөс мэдээлнэ.

11.30 цагт Баянгол дүүргийн ИТХ-аас Э.Магнайбаяр, Амартүвшин нарыг эгүүлэн таттал хурлыг завсарлуулах талаар Баянгол дүүргийн  ИТХ-ын төлөөлөгчид мэдээлнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10.00 цагт НОБГ, НМХГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10.30 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “CAREER EXPO-2020” ажлын байрны өдөрлөгийн талаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12.00 цагт Ажилчдын нэгдсэн төв ТББ-аас төр гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгааг эсэргүүцэж буйгаа мэдээлнэ.

12.30 цагт Олон улсын сэтгүүлч, академич, СТА Л.Энхтүвшин өөрийн бие даасан тоглолтынхоо талаар мэдээлнэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button