Нийгмийн

Согтуу жолоочийн улмаас гурван автомашин осолдож, хүний амь хохирчээ

Өчигдөр /2020.11.05/ өдрийн 01:01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо "Арвай үндэс” худалдааны төвийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь архи_согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ноцтой осол гаргажээ.

Тодруулбал, Toyota Prius маркийн хоёр автомашин, Toyota Sai маркийн автомашинуудтай мөргөлдөж, 32 настай, эрэгтэй А-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Иймд жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Очир
Очир
2020-11-05 13:30

Урьд шөнө 01:01 цагт юм биш үү? Эсвөл өчигдөр өдрийн 13:01 цагийн үед юм уу? Цаг хугацааны мэдээллээ зөв оруулж баймаар юм сэтгүүлчид ээ?

Холбоотой мэдээ

Back to top button