УЛС ТӨРХУУЛЬ

“Улсынхаа төсвийг баялаг бүтээхэд бус хавтгайрсан халамж руу урсгаж байна”

УИХ дахь АН бүлгийн гишүүд Мөнгөний бодлогын талаар мэдээллийг хийлээ. Мэдээллийн үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: 

“УИХ-ын чуулганаар ирэх жилийн мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгээс иргэдийн амьдрал доройтсон, мөнгөний ханш ямар хэмжээнд хүрснийг МАН, Засгийн газарт сануулахаар ийм акцыг зохион байгуулж байна” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

“Монгол Улсын төсөвт бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Бүх асуудлыг ковид руу чихэж, улсын төсвийг баялаг бүтээхэд бус хавтгайрсан халамж руу урсгаж байна. Өнөөдөр үйлдвэрүүд хаалгаа барьж байна. Энэ асуудлуудыг чуулган дээр гаргаж тавина. Манай шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн хурц хэлбэр рүү шилжинэ” гэв:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Энэ үнэн. Х####амжаар хөгжсөн улс орон байдаггүй юм. Үйлдвэртэй, баялага бүтээж байж л улс хөгжинө. МАН сайн хүн болох гэж х####амж тараагаад, дээрээс нь ТАЬВАРын байцаагч нар идээд, ажил хийж, татвар төлдөг хэдхэн хүнээ мөлжиж байна. Хүн хөдөлмөрлөж олоогүй мөнгөний үнэ цэнийг хэзээ ч ойлгодоггүй юм. Бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байна.

  2. Unen havtgairsan halamj zov hundee halamj hurdeggui. Horoonii niigmiin ajiltan, halamjiin ajiltang uliral dutam solih heregtei. Turiin albanii medleggui manuuhainuud duuren.Yu ch hiideggui. Duurgiin duursen ajilchid Zasag darga nar bugd neg duguinuud.

  3. Ажлын байр гаргаж чадахгүйгээс хоош х####амж өгөхгүй гээд яахын ажил хийж байгаа хүмүүсийн хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулдаг болчихоод х####амж хавтгайрлаа гэж донгос цэцэрлэгт явдаггүй хүүхдээ яах гэж гэрт нь цоожлох уу бага ангийн хүүхдээ сургуульд нь хэн нь хүргэж өгөх гэж өөрт нь найдаад ганцааранг нь явуулах уу тэнэгтээрэй аав ээжийн ####ь нэг нь хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэх гэртээ харж үлдэхээс өөр аргагүй ажилтай нэг нь ц####ин бага болохоор гэр бүлээ тэжээж амжихгүйл байна эхлээд гэртнь ойр сургууль цэцэрлэгээ шийд бүх хүүхдийг хамруул тэгээд ажлын байр гарга дараа нь х####амжаа багасга ийм юм ойлгохгүй амьдр####аас тасарсан хүмүүс УИХ д байх юм даа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button