НИЙГЭМ

АНХААР: Амралтын хоёр өдөрт шахмал түлшнээс 30 хүн угаартсаны 16 нь хүүхэд байна

-ХОХИРОГЧ ЗУУХНЫ ЯНДАНГАА АВЧ, ӨРХӨӨ БҮТЭЭСНЭЭС ГЭРТЭЭ УГААРТАЖ, ЭСХҮЛ АМЬ ХОХИРСОН ГЭДЭГ-

Гадаа хүйтэрч, шахмал түлшний хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр цагдаа болон эрүүл мэндийн байгууллагад угаартсан гэх иргэдийн дуудлага мэдээлэл нэмэгдсээр байна. Түүний хэрээр хордлого тайлах эмчилгээ, амиа алдсан иргэдийн тоо ч нэмэгдсээр. Хэдийгээр мэргэжлийн багийнхан хэргийн газарт ажиллаж, олон хуудас дүгнэлтийг гаргадаг ч бүгд л нэг шалтгаантай болчихдог нь сонин. Энэ нь хохирогчид гэрийн дулаанаа хадгалах, пийшингээ удаан хугацаанд халуун байлгахын тулд зуухны янданг сугалж, өрхөө бүтээсэн нь угаартах үндсэн шалтгаан болдог гэх. Өөрөөр хэлбэл угаартсан хүний буруу буюу хохь болоод дуусдаг нь харамсалтай.

Тодруулбал, утаа мэдрэгчийн зай дууссан, аль эсвэл алдаа заасан. Яг энэ үед хохирогчид бүгд яндангаа сугалж, өрхөө бүтээсэн байдаг нь зүгээр ч нэг давхцал бус зориуд хорлох гэсэн хэн нэгний ажиллагаа мэт санагдуулна. Түүнчлэн хэд хэдэн угаартсан тохиолдолд зарим айлын зуухны онгорхой хэсэг алчуур, самбайгаар бөглөрсөн байсан гэх.

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ НЬ ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ

Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрсийг бодвол шатахын тулд илүү их хэмжээний хүчилтөрөгчийг өөртөө нэгтгэж байдаг. Иймээс зуухны гал унтарч цогших үед янданг сугалан авах, өрхийг бүтээх, цаашлаад яндан хөө тортог, гаднын биетээр бөглөрвөл зуухны хүчилтөрөгчийн хэмжээ багасаж, улмаар түлшний утаа нь “нүүрс хүчлийн дутуу исэл” болон хувирдаг. Энэ нь өнөөдөр бидний яриад буй “угаарын хий” юм.

-ЗАЛУУ ХОСУУД БАГА НАСНЫ ДӨРВӨН ХҮҮХДИЙН ХАМТ УГААРТЖЭЭ-

Хамгийн сүүлийн жишээнүүдийг дурдахад, өнгөрөгч амралтын өдрийн /2020.11.07/ оройн 08:47 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэгт нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авчээ. Тодруулбал 28 настай эрэгтэй Б, 26 настай эмэгтэй Н нар нь дөрвөн хүүхэд болох 8 настай эрэгтэй Э, 6 настай эрэгтэй А, 4 настай эмэгтэй У, 2 настай эрэгтэй Ч нарын хамт энгийн зууханд сайжруулсан шахмал түлш түлж угаартсан байна.

-ХАРГАЛЗАХ ТОМ ХҮНГҮЙ ДӨРВӨН ХҮҮХЭД УГААРТСАН-

Мөн эл дүүргийн Зүүн салаанд орших нэгэн гэрт харгалзах хүнгүй байсан 4 хүүхэд угаартжээ. Тодруулбал, 16 настай эмэгтэй А нь гурван дүү болох 10 настай эрэгтэй С, 8 настай эрэгтэй Б, 6 настай эмэгтэй А нарын хамт угаартжээ. Хүүхдүүдийн байсан гэрээс эд мөрийн баримт болгож, шахмал түлш, шуудайтай үнс болон пийшингийн үнснээс дээж авч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй аж. Энэ мэт ердөө амралтын хоёрхон өдөрт л гэхэд зургаан дүүрэгт 30 хүн угаартсаны 16 нь насанд хүрээгүй хүүхдүүд байна.

-ХОСУУД ДӨРВӨН ХҮҮХДИЙН ХАМТ УГААРТСАН-

Бусад жишээг дурдахад Сүхбаатар дүүргийн Бэлхэд мөн л нэг гэр бүлийн 6 хүн угаартаж, яаралтай эмнэлгийн тусламж авчээ. Тодруулбал 45 настай эмэгтэй Д, 45 настай эрэгтэй Б нар нь дөрвөн хүүхэд болох 18 настай эмэгтэй М, 13 настай эрэгтэй С, 11 настай эмэгтэй М, 8 настай эмэгтэй М нарын хамт угаартжээ. Цагдаагийн байгууллагаас тэдний гэрээс эд мөрийн баримт болгож шахмал түлшнээс дээж авч, өдгөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй аж.

-ХОСУУД ХОЁР ХҮҮХДИЙН ХАМТ УГААРСАН-

Баянгол дүүргийн Зүүн наранд 42 настай эрэгтэй Ц, 41 настай эмэгтэй Н нар нь 11 настай эмэгтэй Ү, 9 настай эрэгтэй С нарын хамт угаартсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

УГААРТСАН ГЭХ БУСАД ХЭРГҮҮД:

  • Сонгинохайрхан дүүргийн Толгойтод 47 настай эмэгтэй Ш, 50 настай эмэгтэй Ц нар нь 20 настай эмэгтэй А, 17 настай эмэгтэй С нарын хамт угаартжээ. Өдгөө хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй аж.
  • Чингэлтэй дүүрэгт 55 настай эмэгтэй С, 9 настай эмэгтэй Х нар угаартаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан.
  • Баянзүрх дүүрэгт 45 настай эрэгтэй Н, 45 настай эрэгтэй Л, 38 настай эмэгтэй Б нар угаартаж, зуухнаас үнс, шахмал түлшнээс дээж авч, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй аж.
  • Сонгинохайрхан дүүрэгт 33 настай эрэгтэй Б нь угаартаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тус тус авчээ.  
Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй айл өрхүүдийн ихэнх хувийг гэр хорооллын гэх тодотголтой айл өрхүүд эзэлнэ. Зөвхөн нийслэл ч гэлтгүй хөдөө орон нутгаас эхлүүлээд бидний ихэнх нь наснаасаа ч олон удаа гал түлсэн байдаг. Саяхнаас л сайжруулсан шахмал түлшийг хэрэглээндээ түлж байгаагаас биш иргэд өмнөх жилүүдэд үргэлж өнөөх муу нэрт түүхий нүүрсээ түлдэг байсан шүү дээ. Гэтэл тэр үед өнөөдрийх шиг олон хүнээ угаарын хийгээр алдаж, бас хордуулж байсан бил үү. Тэдний мэдээлж байгаа шиг яндангаа сугалж, өрхөө бүтээснээс болж эндсээр байгаа хүмүүсийг хөндлөнгөөс харж дуулсаар байгаа хэр нь уг үйдлийг давтаж байна гэвэл санаатай амиа бүрэлгэх гэсэн оролдлого болж хувирна. Иймд харамсалтайгаар амиа алдаж, бас эрүүл мэндээр хохирсоор буй угаартсан гэх тодотголтой хэргүүдийн жинхэнэ шалтгааныг илрүүлж, үнэнг тогтоох хэрэгтэй байна.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-10 15:00

Угаартах эсэх нь хүний өөрийн хариуцлага, анхаар�##� болгоомжлолоос хамаарна шүү. Болгоомжгүй байв�##� нүүрс түлсэн ч цаас түлсэн ч угаартана. Урьд өмнө хэн хэзээ бидэнд г�##�аа яаж түлэх, яндангаа яаж хөөлөх, өрхөө яаж бүтээхийг зааж өгч анхааруулж сануулж байлаа. Бага насны хүүхдүүд бол өөр хэрэг. Гэтэл насанд хүрсэн хүмүүс арай л дэндүү хайхрамжгүй, хэнэггүй байнаа. Ажил хийхгүй, �##�гаа тосож х�##�амж хүртээд, өөрийнхөө гаргасан �##�даа болгоны бурууг бу�####�ас хайж байдаг хүмүүст ер нь амьдрах чадвар байна уу? Бид ч гэсэн гэрт амьдарч өвөлдөө нүүрс мод түлээд, унтахынхаа өмнө яндангийн ха�##�т, бүтээсэн өрхнийхөө завсрыг ш�##�гадаг байсан. Өөрөө өөрийнхөө амийг хариуцах хэрэгтэй. Улс дандаа бүх юмны хариуцлагыг үүрч болохгүй биз дээ? Бас энэ их хавтгай х�##�амжаа зогсоох хэрэгтэй. Гар хөдөлбөл ам тосдоно гэж үг байдаг. Х�##�амж өгдөг ш�##�гуураа чангатгаж, хөдөлмөрийн чадвартай хүн болгон ажил эрхлэх хэрэгтэй. Харин оронд нь тэтгэвэрийнхээ хэмжээг нэм.

Холбоотой мэдээ

Back to top button