ДЭЛХИЙ

БНХАУ-ын бодлогоор ДЭМБ-ын уулзалтын урилга Тайванд ирээгүй байна

Энэ долоо хоногт болох ДЭМБ-ын цар тахлын тухай чухал уулзалтад Тайван улсад оролцох урилга ирээгүй байна. Үүнийг Тайваны Гадаад Хэргийн Яамнаас мэдээлэхдээ “Тайваны Гадаад Хэргийн Яамнаас БНХАУ-ын хориг, ДЭМБ бидний 23,5 сая хүн амын эрхийг зөрчиж буйд урам хугарч байгаа гэдгээ илэрхийлье” гэжээ. Тэд БНХАУ-ын тавьж буй хоригоос уг хэрэг улбаатай гэж үзэж буйгаа мөн илэрхийлсэн юм.

АНУ-ын Женев дахь дипломат хэрэг хариуцсан газраас ДЭМБ-ын захирал Тедрос Адханомд Тайваныг онлайн уулзалтад урихыг шаарджээ.

ДЭМБ Тайваныг улс төрийн хүчин зүйлсээс болж уулзалтад урихаас татгалзаж байгаа нь тохуутай хэрэг гэж Гадаад Хэргийн Яамнаас нь мэдээлсэн байна.

Харин ДЭМБ-аас бид Тайвантай олон зүйлс дээр хамтран ажилладаг хэмээн өөрсдийгөө өмөөрсөн юм.

БНХАУ-ын хоригоос болж Тайван улс ДЭМБ гэх мэт олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрх төдийлөн олддоггүй аж.

Хятадын талаас мэдээлэхдээ Тайваныг арлын орон, БНХАУ-ын нэгэн хэсэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн цагт уг уулзалтанд оролцож болно гэсэн юм.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button