ДЭЛХИЙ

Берингийн тэнгист солирын дэлбэрэлт болсныг НАСА илрүүлжээ

НАСА-гийн мэдээлснээр өнгөрсөн арванхоёрдугаар сард томоохон солир дэлхийн агаар мандалд нэвтэрч  дэлбэрсэн гэжээ. Тус дэлбэрэлт нь сүүлийн 30 жилд тохиолдож буй хоёр дахь том дэлбэрэлт байсан бөгөөд зургаан жилийн өмнө ОХУ-н Челябинскийд дэлбэрсэн солирын дараа орохоор том хэмжээний дэлбэрэлт болсон аж. Гэвч тус дэлбэрэлт нь ОХУ-н Камчаткийн хойгт байрлах Берингийн тэнгисийн дээр болсон учир мэдэгдэлгүй өнгөрсөн байна.  Тус солирын дэлбэрэлтээс ялгарсан энерги нь Хирошима дээр унасан атомын бөмбөгнөөс 10 дахин их энергитэй байжээ.

НАСА-гийн офицер Линдлей Жонсоны хэлж буйгаар иймэрхүү том солир 100 жилд 2-3 удаа дэлхий дээр унадаг гэв. Арванхоёрдугаар сарын 18-нд бүс нутгийн цагаар үд дундын үед уг солир агаар мандалд долоон хэмийн налуутай нэвтрэн унасан гэж үзэж байна. Хэд хэдэн хэмжилтийн үр дүнд солир нь дэлхийн гадаргаас 25,6 км өндөрт 173 килотонн энергитэйгээр дэлбэрчээ. Зургаан жилийн өмнө буюу 2013 оны хоёрдугаар сарын 15-нд ОХУ-н Челянбинскийн дээр задарч дэлбэрсэн солир нь газрын гадаргаас 29,7 км өндөрт задарсан бөгөөд 400-500 килотонн энерги ялгаруулсан гэж үздэг.

Энэ нь Хирошима дээр унасан атомын бөмбөгнөөс 26-33 дахин их бөгөөд дэлбэрэлтээс үүссэн гэрэл нь нарнаас тод байсан ба 100 км цаанаас ч ажиглагдахаар байсан гэдэг. Тус дэлбэрэлтээс 1500 хүн шууд бусаар буюу хагарсан шил цонх зэргээс гэмтэл авч зургаан хотын 7200 орчим барилга эвдэрч сүйдсэн байдаг. Энэхүү солир нь 20 метрийн диаметертэй Эйфелийн цамхагнаас ч хүнд байсан гэж тооцоолж байжээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button