Нийгмийн

Ховор амьтны жагсаалтад орсон янгир агнасан этгээдүүд баригдлаа

Ховд сум Улаан бураа баг Ямаат улааны бэл гэх газарт янгир агнасан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Тодруулбал өнгөрсөн бямба гариг буюу 2020 оны 11-р сарын 14-нд өдрийн 15 цагийн орчимд цагдаагийн байгуулагад дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд хэргийн газар шуурхай очжээ.

Ингэхэд тус аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт суух 49 настай эрэгтэй Б, Жаргалант суманд суух  42 настай А, Жаргалан багт суух 40 настай эрэгтэй Т, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух Э нар бүлэглэн ховор амьтны жагсаалтад орсон янгир ямаа хууль бусаар агнасан байжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар янгир ямааны мах, хутга хураан авч, Ховд аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button