ДЭЛХИЙ

Ким Жон Ун цар тахлын эсрэг үйл ажиллагааг чангатгахыг тушаав

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ажилчдын Намын уулзалтыг удирдаж байх үедээ дэлхий даяар тархаад буй цар тахлын асуудалтай тэмцэх үйл ажиллагааг чангатгахыг тушаажээ.

Тэбээр өнгөрсөн 25 хоногийн турш олон нийтийн өмнө гарсан анхны тохиолдол нь энэ байж.

Уг уулзалт Хойд Солонгосын цөмийн туршилтыг зогсоох зорилготой олон улсын хэрэгжүүлж буй хориг дээр “КОВИД-19”-ийн нөлөө нэмэгдэж, эдийн засаг хүндхэн буй цагт болж өнгөрчээ.

Ажилчдын Намын гишүүд “Пёняны Эм Зүйн Сургууль”-д үйлдсэн хүнд гэмт хэрэгүүдийг уулзалтын үеэр хэлэлцсэн байна.

Арваннэгдүгээр сарын байдлаар Умард Солонгос нийтдээ 12 мянган хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогийн байдлаар батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй аж.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button