Нийгмийн

ЦЕГ: Иргэн Д.Мягмарсүрэн цагдаа нарт зодуулж, нарийн гэдэс нь тасарсан гэх мэдээлэл худал

Цахим орчинд иргэн Д.Мягмарсүрэнг цагдаа нар зодож хүнд гэмтээлээ гэсэн мэдээлэл 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гарч эхэлсэн бөгөөд уг асуудлын талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

Цагдаагийн байгууллагын утсанд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 03 цаг 11 минутад иргэн “Б”-ээс “манай нөхөр согтуу агсан тавиад байна” гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсээс очиж шалгахад 1980 онд төрсөн иргэн Д.Мягмарсүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нүд нь хөхөрсөн хамраас нь цус гарсан байдалтай байсныг эрүүлжүүлэх байранд хүргэн эрүүлжүүлсэн байна.

Иргэн Д.Мягмарсүрэн нь эрүүлжүүлэх байранд байх хугацаандаа хэвлий хэсгээр өвдөж байна гэж эрүүлжүүлэх байрны эмчид хэлж түргэний эмчид үзүүлэн улмаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн хэвлийн хөндийн мэс засалд орсон ба одоо тус эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа аж.

Эмчийн хэлснээр биеийн байдал хэвийн байгаа бөгөөд уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Цагдаагийн байгууллагаас анх Д.Мягмарсүрэнгийн гэрт дуудлагаар очиход түүний эхнэр, хүүхэд байсан бөгөөд цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерт болсон үйл явдал, автомашинаар эрүүлжүүлэх байр хүргэх үе, эрүүлжүүлэх байранд байх үе зэрэг бүх үйл явдал камерын бичлэгт баримтжуулагдсан байна.

Дээрх камерын бичлэг болон гэр бүлийн гишүүдийн тайлбараар Д.Мягмарсүрэнг цагдаагийн алба хаагчид зодоогүй болох нь тогтоогдож байгаа юм байна. Харин уг үйл явдлын талаар “Иргэн Д.Мягмарсүрэн цагдаа нарт зодуулж, нарийн гэдэс нь тасарчээ” гэж худал мэдээллийг цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-11-20 17:56

энхийн цагаан тагтаа шиг гэж

Хувийн бодол
Хувийн бодол
2020-11-20 22:38

ок. Гэвч нэг цоорхой байна. Яагаад мэс зас�##� хийлгэх хэмжээнд гэмтсэнийг нь ш�##�гадаггүй ээ ? Нүд нь хөхөрсөн байсан бол эхлээд эмч үзэх ёстой байх. Энд бичсэнээр нэг т�##�аас бидэнд хамаагүй биднийг гэрчлэх баримт бийгэж нөгөө т�##�аас хуурамч мэдэээлэл гаргасан тохиолдлыг хянах гэж ... Гол асуулт нь хариултгый үлдчихсэн байна. Тэр хүн яагаад нүд нь хөхөрсөн айснаа хэлээгүй ээ ? Нарийн гэдэс нь гэнэт мэс зас�##�д ороод ойлгомжгүй байна.

Зочин
Зочин
2020-11-21 11:06

zavgui bn.arhichind uilchleh sonirhol bhgui bn.gohi n.debil arhichin

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-11-22 07:56

Хөл хориотой үед хүртэл архи ууж гэр бүлээ хүчирхийлсэн болоод л цагдаа дуудсан байлгүй дээ. Агсам зантай хүн цагдаа үг хэллээ гээд дуугүй үгэнд нь орох уу. Өөхсдөө үхлээ хатлаа гэж дуулчихаад араас нь худлаа юм бичээд байдаг. Урьд нь зодууосан ч байсан юмуу яаж мэдэх вэ дээ. Зарим эхнэрүүд аймшигтай шүү дээ. Нөхрөө цөхөртөл нь доромжилж өдөж байгаад цагдаад өгөөд жаргадаг амьтад зөндөө л байдаг. Эмэгтэй хүн бүхэн хохирогч биш гэдгийг аймшгийн эхнэртэй хүмүүс мэднэ дээ.

Зочин
Зочин
2020-11-22 21:49

Хосууд эх оронч нэр зүүх юм даа

Иргэн
Иргэн
2021-02-19 08:47

Мягмарсүрэн худлаа мэдээлэл цацсан уу, цагдаагийн байгууллага өөрсдийгөө хаацайлсан уу �##�инд нь ч итгэх арга �##�га аа

Холбоотой мэдээ

Back to top button