Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Түлшний үнэ буурсан ч, 7 хоногт 6 шуудайг авах эрхтэй тул иргэд тень хэрэглэж байна

-“ТА ХЭДИЙН ДОЛОО ХОНОГИЙНХОО ЗУРГААН ШУУДАЙ НҮҮРСЭЭ АВЧИХСАН ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ. НЭМЖ ТҮЛШ ӨГӨХГҮЙ”-

Арванхоёрдугаар сар дундаа орж, тэсгим хүйтэн жавар хэдийн хацар хайраад эхэллээ. Хямдрал зарласан дээр нь ахиу хэдэн уут түлш аваад хэдэн хүүхдээ дааруулахгүй өвөлжүүлэхсэн гэх эцэг эхийн сэтгэл. Хорио суларсантай холбоотойгоор тамхи ширхэглэж, овоо хэдэн төгрөг ахиу халаасалж чаджээ. Оройн замын түгжрэл, иргэдийн хөл хөдөлгөөнөөс урьтаад хэдэн шуудай нүүрсээ илүүчилж аваад гэртээ оръё гэвч түлш зарах борлуулагчийн ширвэсэн харц угтана. “Та хэдийн долоо хоногийнхоо зургаан шуудай нүүрсээ авчихсан юм байна шүү дээ. Нэмж түлш өгөхгүй” гэвэл “Гадаа хүйтэрч байна, одоо ердөө хоёр шуудай л нүүрс үлдсэн. Хоёр хүүхэд даарахын эрхэнд айлаар өдөр өнжиж байна шүү дээ” хэмээн гуйх аястай учирлах нь бидний тэр бүр анзаарч хардаггүй саарал гудамжинд өдөр, цаг, хором бүр давтагдана.

Ядарсан иргэддээ хэдийгээр түлшээ үнэгүй шахам өгч буй нь төрийн том дэм мэт боловч, анзаараад сайн харвал иргэдийнхээ дулааныг зургаан шуудай нүүрсээр хазаарласан шийдвэрийн нэг аж. Үстэй куртик, өвлийн куртиктээ шигдэж, өнөө л янзаараа түлшээ авах гэж дугаарласан иргэд, өгөх янзгүй ч өнөө л “Та хэдийн нормоо авчихсан юм байна шүү дээ” гэх түлшний борлуулагчид. Засгийн шийдвэр байтал учирлаж гуйсан нэгний хүсэлтэд автан ахиу түлш өгчихвөл гэм хийсэн хэрэгтэн болох эрсдэлтэй.

-“НЭГЭНТЭЭ Л ЗУРГААН ШУУДАЙГААС ЦААШ ТҮЛШ АВЧ ЧАДАХГҮЙГЭЭС ТӨР ДААЖ БАЙГАА ДЭЭР АМБААРТ БАЙГАА ХАЛААГУУРАА НЭМЭЭД ЗАЛГАЧИХЪЯ”-

Түлшний хямдралтай зэрэгцээд “Цахилгааны төлбөр тэглэнэ” гэх шийдвэр олон иргэдэд сэдэл төрүүлнэ. “Нэгэнтээ л зургаан шуудайгаас цааш түлшээ авч чадахгүй тул төр дааж байгаа дээр амбаарт байгаа халаагуураа нэмээд залгачихъя” хэмээн эхнэр нь нөхөртэй учирлатал нөхөр нь нэлээн түгшсэн янзтай “Чишш аяар гэм, орж байгаад болъё” хэмээн шивнэнгүй , басхүү түгшэнгүй хариулж байх юм. Хос хоёр сугаараа наалдаж, хоосон усны тэргээ түрсээр түргэн түргэн алхалсаар гэрийн зүг гэлдэрлээ.

Хойно нь хоцорсон түлшний борлуулагчтай ганц хоёр үг солиход бидэнд ч нээлттэй хариулав. Тэрбээр Сүхбаатар дүүргийн 11-р хорооны 265-р цэгт шахмал түлш борлуулдаг аж. Хуучин түүхий нүүрс борлуулж байгаад ноднингоос шахмал түлш борлуулж эхэлснээ хэллээ.

 -Шахмал түлшний үнэ буулгаснаар иргэдийн худалдан авах чадамж нэмэгдэв үү, сэтгэгдэл ямар байгаа анзаарагдсан бэ?

-Урьдынхаасаа арай дээрдсэн. Гэхдээ үнэ дагаж чанар гэгчээр түлшний үнэ 1875 төгрөг болоход, түүнээс цааш дандаа хогтой ирж байна. Одоо бол бүр л хогтой ирнэ. Надаас түлш авдаг нэг үйлчлэгч дөнгөж сая утсаар яриад “Энэ түлш чинь асахгүй байна, хогтой байна” гэлээ. Тэгэхээр би нь “Чи наад утас руу залгаж хэл ээ” л гэж хэллээ. Нүүрсний үнэ буурах тусам хогтой ирнэ. Ноднин бид өөрсдөө түлшээ савладаг байхад ийм гомдол ирдэггүй байсан. Одоо надаас түлш авсан хүмүүс “Түлш аваад дулаацахгүй байна” гэж хэлж байна.

-Түлш авч буй иргэдийн хэд орчим хувь нь гомдол хэлдэг вэ?

-Ер нь бол 20 орчим хувь нь тэгж ирж байгаа шүү. Зарим нь утсаар, бас ирэхдээ ч хэлдэг. Би өөрөө савлахгүй байгаа учир хогтой түлшийг бол мэдэхгүй юм.

-Хогтой гэж нунтаг ихтэй түлшийг хэлээд байна аа даа?

-Тийм. Нунтаг ихтэй. Одоо анзаарч байвал бидний доор асгарсан нунтаг шиг нүүрсийг хэлээд байгаа юм. Тийм нүүрс асдаггүй байхгүй юу.

-ХҮЙТРЭЭД ИРВЭЛ, ЗУРГААН ШУУДАЙ НҮҮРС ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ-

-Нунтаг түлш асдаггүй юм байна тийм үү?

-Бөндгөр нь асаад, нунтаг нь асдаггүй юм. Шуудайндаа хог болоод үлддэг гэсэн үг л дээ.

-Тээвэрлэлтийн явцад түлш нунтаг болох боломжтой юу?

-Боломжгүй. Бага зэрэг л гэхээс тэгж их үйрнэ, бутарна гэж байхгүй.

-Нэг хүний долоо хоногийн түлшний лимит нь зургаан шуудай. Иргэд түлш нэмж авах боломжтой юу?

-Боломжгүй. Угаасаа картаар зургааг л өгөх боломжтой. Зургаан шуудай нүүрсээ долоо хоногтоо л түлж хэрэглэнэ. Долоог авчихвал дараагийн долоо хоногоос л дахин нүүрс авч болно. Одоо хүйтрээд ирвэл зургаан шуудай нүүрс хаанаа ч хүрэхгүй.

-Тэгэхээр түлшний үнэ буусан ч, авах ёстой түлшээ л авах юм байна?

-Тэгэлгүй яах вэ. Хэдийгээ үнэ буурсан нь сайхан ч, иргэдэд бол нэг их ялгаа гарахгүй. Авсан түлш нь хог ихтэй. Миний бодлоор түлшний үнээ бууруулсан бол чанартай байлгах хэрэгтэй. Үнэ нь буусан ч чанар нь муудаад хогтой байвал хэрэг алга.

-“Түлшний тоог нэмэгдүүлье” гэсэн иргэдийн хүсэлт хэр их ирж байна вэ?

-Ирж байна. Зургаан шуудай нүүрс долоо хоногтоо хүрэхгүй. Ядахдаа тоог нь нэмэгдүүлээд найм болгох хэрэгтэй байна гэсэн хүмүүс их ирдэг. Би ямар дур мэдэж өөрчлөх биш. “Чи хэлдэг хүмүүст нь хэлээд цааш уламжлаад өгөөч” гэсэн иргэд их ирнэ.

-Таны хувьд иргэдийн гомдлыг цааш уламжилсан уу?

-Гомдол хэлсэн хүмүүст утасны дугаарыг нь хэлээд явуулдаг. Би ярихаас илүү иргэд өөрсдөө хэлэх нь зөв. Зарж байгаа нь үнэн ч, чанар түлшний хогний тухай мэдэхгүй шүү дээ.

-Түлшний үнэ буурсантай холбоотойгоор борлуулагчдын цалинд өөрчлөлт орсон уу?

-Цалин хэвэндээ гэсэн. Гэхдээ бидний цалин одоогоор ороогүй байна. Арваннэгдүгээр сарын цалин ороогүй байна. Цалингүй учир бид ч өөрсдөө түлшээ авч чадахгүй байгаа. Зарсан хэдэн модоороо л түлшээ авч байгаа. Зээлээд түлшээ аваад түлчихнэ. Цалин буухаар мөнгийг нь өгье гэхээр “Мөнгө дутуу бол түлшээ өгөхгүй” гэдэг. Ийм л асуудал гардаг.

Бидний яриа энэ хүрээд өндөрлөв. Түлшээ авахаар ирэх иргэдийн хажуугаар түүнийг хангалттай удаан саатуулав. Ийнхүү түлшээ авахаар аавын хамт ирсэн 20 гаруй насны охиноос түлшний хэрэглээ, чанарын тухай лавлав. Тэрбээр Сүхбаатар дүүргийн 11-р хороонд амьдардаг бөгөөд зураг даруулахаас татгалзсан юм.

-ӨДӨРТ БАРАГ ХОЁР ШУУДАЙГ ТҮЛЭЭД Ч ГЭРЭЭ ДУЛААЦУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА-

-Түлшний үнийг 75 хувь бууруулсан нь та бүхний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Нэг их нөлөөлсөн зүйл байхгүй ээ. Үнээрээ авч байж болно л доо. Хамгийн гол нь түлшний чанарт анхаарах хэрэгтэй байна. Түлээд түлээд гэр дулаацахгүй байгаа. Хог ихтэй, дээр нь илч муутай. Долоо хоногт зургаан шуудай түлш хэрэглэх хэцүү. Бид өдөрт бараг хоёр шуудайг түлээд ч гэрээ дулаацуулж чадахгүй байгаа.

-Үнэ буурахаас өмнө түлшний чанар ямар байсан бэ?

-Илч нь буурсан, хог ихтэй болсон.

-Түлшний тоог хэд болговол гэрээ дулаахан болгоход хүрэлцэх вэ?

-Долоо хоногт 10 шуудайг зардаг болговол зүгээр байна. Айл бүрийн зуух, гэрийн талбай өөр учир түлш харилцан адилгүй зарцуулагдана. Өдөрт хоёр шуудай эсвэл тал шуудайг ч түлдэг айл байна шүү дээ.

-Танайх ямар зууханд галладаг вэ

-Энгийн зуух. Өдөрт бол нэг шуудай талтай галладаг. Зургаан шуудай 5 хоног л түлж хүрдэг.Нунтаг ихтэй учир гал ч сайн асахгүй.

40 орчим насны эгч нөхрийн хамт түлшээ авахаар ирсэн байлаа. Борлуулагч тэргэн дээр түлшийг зөөх завсар бид хэсэг ярилцаж амжсан юм.

-Түлшний чанар муу байгааг иргэд хэлж байна. Таны хувьд ямар байна вэ?

-Шуудай, шуудайнаас хамаараад янз бүр л байна. Зарим нь бүр халахгүй. Ер нь бол чанар нь муудаад л байна.

-Зургаан шуудай нүүрсийг 7 хоног түлэхэд хүрэлцэж байна уу?

-Хүрэхгүй шүү дээ. Яаж хүрэх юм. Хүйтэнд хэцүү. Нарийлаад л харамлаад л түлж байна. Хайр наргүй түлвэл хүүхдээ ч дааруулахгүй сайхан л сууна ш дээ.

-Хог ихтэй байна гэсэн?

-Тийм. Аргагүйн эрхэнд хогийг нь хүртэл хамт түлдэг. Өмнө зардаг байснаасаа чанар эрс муудсан. Анх гоё байсан. Одоо бол ихэнх нь нунтаг байна. Дээр нь тоо ширхэг заачихаар хэцүү юм. Хүйтэрч байгаа болохоор нүүрснийхээ тоог нэмэх хэрэгтэй. Хэчнээн үнийг нь буулгаж байгаа ч чанарт нь бас анхаармаар байна.

-ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ГАНБААТАР: ИРГЭД ҮҮРМЭГҮҮДЭЭ ЦУГЛУУЛЖ БАЙГААД ӨӨР ТҮЛШЭЭР СОЛЬЖ АВЬЯ ГЭДЭГ-

Бид шахмал түлшний борлуулагч болон иргэдийн байр суурийг авсны дараа "Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатартай утсаар холбогдож тодруулга авсан юм.

-Түлшний үнэ буурсантай холбоотойгоор чанар нь буурч, хог ихэссэн гэх иргэдийн гомдлын дагуу холбогдож байна?

-Үйлдвэр дээр ирээд бүтээгдэхүүний чанарыг шалгаж болно. Муудсан зүйл байхгүй. Нүүрс угаасаа үйрмэгтэй байдаг. Дээр нь шуудайлаад ачаад явахад бага зэрэг үрэгдэж, бутарна. 5 хувийн хорогдол үүснэ. Иргэд үүрмэгүүдээ цуглуулж байгаад өөр түлшээр сольж авья гэдэг. Зарим нь хэргээр нүүрсэндээ хог хийгээд байгаа тохиолдол бий. Тиймээс үйлдвэр дээр ирээд дурын нүүрсээ задлаад асгаад шалгаад үзэж болно.

-Шахмал түлшийг борлуулагчид өөрсдөө савладаг байхад хоггүй байсан, шуудайлж ирснээс хойш хог их гарах боллоо гэж байна?

-Цэгүүдэд савлах сонирхол их байгаа.

-Яагаад?

-Савлагааны үнэ авдаг байсан юм. Нэг шуудай нүүрсийг цэг бүрт 370 төгрөгөөр савладаг байсан. Түүнийг нь болиод бид өөрсдөө савладаг болсноос хойш савлах сонирхол байгаа учир тийм гомдол хэлж байгаа.

-Хоёр өөр шуудайгаар борлуулагдаж байгаа гэх юм. Нүхтэй нь шатдаггүй, үйрмэг ихтэй, нөгөө нь сайн гэх мэт санал гомдол байна?

-Савлагааны хувьд зун хийгээд нөөцөлсөн түлш өөр байгаа. Шинэ үйлдвэрлээд явж байгаатай нийлээд хоёр төрлийн савлагаа байгаа. Гэвч чанар ижилхэн. Яг л нэг түлш. Яах вэ нөөцийн махтай л адилхан юм.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД ДҮГНЭЛТ

Цахилгааны төлбөрийг тэглэж төр даана гэх шийдвэртэй холбоотойгоор цахилгааны ачаалал ихэссэн тухай мэдээллүүд цахим ертөнцөөр түгсэн. Тэрчлэн иргэд цахилгаан халаагуур залгаж эхэлснээр ийн ачаалал үүссэн гэх бор шувуухай нисэж эхэлсэн билээ. Бид үүнтэй холбоотойгоор 100 айл худалдааны төвд цахилгаан халаагуур худалдаалдаг иргэдтэй уулзаж зарим зүйлийг лавласан юм. Тэдний хэлж буйгаар “Нээх зөвшөөрөл өгөөд дөнгөж нэг өдөр өнгөрсөн тул одоогоор мэдэгдсэн зүйл алга. Гэвч иргэд ганц нэгээр халаагуур авч байгаа. Хөл хорио болон хил хаасантай холбоотойгоор бид халаагуур нэмж авчраагүй. Ноднин жил агуулахад үлдсэн бараагаа борлуулж байна. Харин хуучин халаагуурын эд анги зарах эсэхийг лавлаж хэдэн хүн ирсэн” гэв. Бид шахмал түлшний үнийн сурвалжилгаар иргэдтэй уулзах зуур 7 хоногт түлэх түлшний тоо хүрэлцэхгүй тул даарахгүйн тулд цахилгаан халаагуур нэмэлтээр залгахаас өөр аргагүй гэсэн юм. Гэвч тэдний ихэнх нь ийн ярьснаа хасах, оруулахгүй байхыг аминчлан гуйж байлаа. Тэгэхээр хэдийгээр түлшний үнэ буурсан ч долоо хоногт олгох 6 шуудай нүүрсний тоог нэмэхгүй бол иргэд даарахгүйн тулд цахилгаан халаагуур залгахаас өөр аргагүйд хүрээд байна.

ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕОГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-15 10:21

Муусайн тэнэгүүд ингээд давраад байдгийн.Буцаагаад цахилгааны үнээ авдгаар авах хэрэгтэй.

z
z
2020-12-15 17:13
Reply to  Зочин

zov

Зочин
Зочин
2020-12-15 10:34

Иргэний хэрэглэсэн цахигааны үнийг төр төлөх учраас одоо 75 хувийн хямдр�##�тай байгаад ч нүүрс түлэхгүй тень асаах байх. Тэгээд 100 жилийн турш байгуулсан эрчим хүчний системээ самрах байх.!!!!!

Кса
Кса
2020-12-15 10:55

Бүүр нэг арчаагүй өлөн хуухайнууд. Амнаас нь ердөө олигтой үг унахгүй. Ийм болохоор л гуйлгачин заяатай биз. 6 шуудай түлш 7 хоногт ханг�##�ттай хүрдэг юм. Ханг�##�ттай шүү. Өлөн оркууд илүү авч тэрийгээ хөдөөнийхөнд зардаг юм.

зочин
зочин
2020-12-15 12:21

Боломжийн айлууд нь тень з�##�гаж байгаа шүү Нүүрс 1000 төг болж хямдарсан нь ядарсанд нь маш хэрэгтэй байхад арай дэндүү байна. Гэр хороололд өдрийн тог нь үнэтэй байсан нь дээр юм байна даа

зочин
зочин
2020-12-15 12:37

Эрчим хүчний с�##�бар улс орны төв суурин газрын цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай, тогтвортой хангах үүргийг хүлээдэг. Төр засгаас өвлийн оргил ача�##�лын үед үнэ тодорхой хугацаанд чөлөөлөх /тэглэх/ шийдвэр гаргасан ч гэсэн өөрсдийн хэрэглээний хэмжээнд эрчим хүчээ хэрэглэхэд манай ард, иргэд анхаарах нь чух�##� шүү,
Үнэгүй юманд нугасгүй гэгчээр асууд�##�д хандв�##� эрчим хүчний системээ татан унагах, ОХУ-аас өндөр үнэтэй эрчим хүч авах хүндрэл гарахыг анхаарна уу.

Injener
Injener
2020-12-15 18:31
Reply to  зочин

Zaaass chinii meddeg gej yu bdgiin heviin ajillaj bna. Hemjeegee medeed amlaj bgaa yum. Ooriihoo urdah ugaadsiig chimeegui gudarchihgu hunii urdah yumiig teg inge gedeg yu yum be ta nar.

Би
Би
2020-12-15 16:52

ХААШАА ЮМ ДАНДАА Л ХҮНИЙ ӨМНӨӨС АМЬДАРЧ АМЬД ЯВАА ЮМ ШИГ БАЙДГАА БОЛЬ СУМАНДАА САЙХАН АМЬДАР

ард түмэн чинь
ард түмэн чинь
2020-12-15 17:07

7 хоногт олгох нүүрсээ 10 болгоочээ одоо 9 эхэлж байна.

ард
ард
2020-12-15 17:07

7 хоногт олгох нүүрсээ 10 болгоочээ одоо 9 эхэлж байна.

Nuurschin
Nuurschin
2020-12-15 18:28

Zarim ni heden myngaar ni avaal handiv geel oorsdiigoo reklamdhiin ymart ni 6 n shuudai deer ni mongiig ni ogood ch ganciig olj chaddgui yum.

Зочин
Зочин
2020-12-15 21:43

З�##�хуучуудыг дундаж хэрэглээг тэглээд илүүг төлүүл

Зочин
Зочин
2020-12-16 09:58

Гэр хорооллынхноос цахилгааны төлбөрийг нь аваад, харин долоо хоногт 10 шуудайгаар тооцож түлшийг нь үнэгүй болгосон бол эрчим хүчний с�##�барт ээлтэй. Мөн орон сууцанд амьдардаг иргэдийн цахилгааны хэрэглээнд цензур тотгтоох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button