ДЭЛХИЙ

Шүүгч хүүгийнхээ порно ЦУГЛУУЛГЫГ хаясан эцэг эх нөхөн төлбөр олгоно хэмээн шийджээ

АНУ-ын Мичиган мужийн шүүгч 42 настай Давид Веркин, порно цуглуулгыг нь устгасан эцэг эхээсээ нөхөн төлбөр авч болно хэмээн шийдсэн байна.

Тэрбээр эхнэрээсээ салсныхаа дараа эцэг эхтэйгээ хамт амьдарч байсан бөгөөд 25 мянган ам.долларын үнэтэй гэх цуглуулгаасаа болж шүүхэд хандсан юм. Түүний эцэг эх гэрт нь цуглуулгыг авчирж болохгүй хэмээн сануулсан гэж шүүх дээр маргасан байна. Эцэг эхийнх нь эзэмшдэг гэр байлаа ч ноён Веркингийн цуглуулгыг хаях эрх тэдэнд байхгүй хэмээн шүүгч үзсэн ажээ.

Веркин Мичиган мужийн Гранд Хейвен хотод эцэг эхтэйгээ амьдарч байгаад 2017 оны наймдугаар сард Индиана муж руу нүүсэн байна. Тэрбээр нүүхдээ өөрийн “дахин давтагдашгүй” сэтгүүл, киноны цуглуулгаа үлдээгээд явтал эцэг эх нь хаячихжээ. Аав ээж нь тус цуглуулгыг Индиана руу зөөхөд туслах ямар ч хүсэл байгаагүй бөгөөд гэртээ байлгахыг хүсээгүй юм байна. Ноён Веркин 2019 оны дөрөвдүгээр сард түүний цуглуулга хууль бусаар устгагдсан хэмээн шүүхэд зарга мэдүүлсэн аж. Түүний аав руугаа бичсэн имайлээс  харвал 12 хайрцаг дүүрэн 1,600 DVD, бичлэг болон хоёр хайрцаг секс тоглоом цуглуулгад нь байж. Энэ олон зүйлсийг хаяж түүнд их сайн зүйл хийж өглөө хэмээн аав нь хариу имайл бичсэн байна. Ирэх оны хоёрдугаар сарын дундуур гэхэд нөхөн төлбөр олгох ёстой тул эцэг эхийнх нь өмгөөлөгч цуглуулгын өртгийг тооцоолохоор Невада муж дахь “Эротик өвийн музей”-тэй хамтран ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-20 06:16

Энэ гадаадынханы эх үрийн холбоог ер ойлгохгүй юм. Нөхөр нь үхчихээд байхад охиноосоо хөрөнгө нэхэмжилнэ, гаж асууд�##�д нь санаа зовсон эцэг эхээсээ мөнгө нэхэнэ. Өнөө гайхашраад дуурайх гээд байгаа хүмүүсийн чинь мөн чанар нь мөнгө л юм бишүү.

Баагий
Баагий
2020-12-20 18:12
Reply to  Зочин

Энэ чинь капит�##�ист нийгэм шүүдээ, юу гэхээр хүний эд хөрөнгийг хамга�##�ж байгаа хэлбэр юм уу даа. эд хөрөнгө нь юу ч байж болно шүүдээ, гэж л тайлбарлах юм байна

Холбоотой мэдээ

Back to top button