ДЭЛХИЙ

Дрейкийн шинэ үсний стилийг Жастин Биберийнхтэй адилтгав

Реппер Дрейкийн фэнүүд энэ сар гарах “Certified Lover Boy” нэртэй түүний шинэ цомгийг тэсэн ядан хүлээж байгаа билээ. Энэ нь түүний зургаа дахь цомог болох юм. Үүний өмнө тэрбээр “Scorpion” нэртэй цомгоо 2018 оны зургаадугаар сард гаргаж байсан юм.

Реппер маань өөрийн Инстаграм хуудсан дээрээ шинэ үсний стиль бүхий зургаа байршуулаад төд удалгүй утсгасан гэнэ. Олон хүн уг зургийг фотошопдон янзалсан хэмээн бодож байсан юм. Харин янзалсан үгүйг нь мэдэхээр зургийг пиксел бүрээр нь шалгасан ажээ. Уг зурган дээр “Certified Lover Boy” цомгийн трайлерт гарсан зүрхэн хэлбэр байгааг харж болно.

Нэг их удалгүй сошиал медиа дээр Дрейкийн шинэ стилийг бусад олны танил хүмүүстэй харьцуулж эхэлсэн байна. Хүмүүс түүнийг дуучин Жастин Биебертэй хамгийн их адилтгасан юм.

https://twitter.com/Mattiathegoat/status/1345735026814672896?s=20

Раппер Дрейкийн хэд хэдэн зураг интернет дээр маш олон мийм үүсгэж байсан билээ.

Эх сурвалж: LADbible

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button