ДЭЛХИЙ

Канье Уэст, Жеффри Стартай үерхэж байгаа гэх цуурхлыг тиктокчин үүсгэжээ

Дэлхийн хамгийн алдартай хосуудын нэг Канье Уэст болон Ким Кардашян нарын харилцаа муудаж удахгүй сална гэсэн мэдээ интернетээр их явж байгаа билээ.

Тэгвэл Ава Луис Канье Уэстийг ютүбер Жеффри Стартай үерхэж байгаа гэж цуурхал эхлүүлсэн нь сошиал медиагаар их тархжээ. Жеффри Стар нүүр будалт болон гоо сайхны барааны талаар бичлэг хийдэг бөгөөд түүний ютүб хуудас 17 сая гаруй захиалагчтай. Тэрбээр “Jeffree Star Cosmetics” компанийг үүсгэн байгуулаад зогсохгүй хэд хэдэн дуу гаргаж байжээ.

Канье Уэст Жеффри Стартай холбоотой болсон гэх цуурхал маш хүчтэй тарсны улмаас ютүбер маань үүний талаар мэдэгдэл бичлэг хийж хүмүүст худлаа гэдгийг нь сануулах хэрэгтэй болсон юм. Жеффри тус бичлэгэндээ “Би Каньетэй хэзээ ч хамт байж үзээгүй, инээдтэй л юм” хэмээсэн байна.

Тус цуурхлыг эхлүүлсэн тиктокчин өмнө нь онгоцны нойлын өрөөний суултуур долоож “coronavirus challenge”-ийг эхлүүлэх гэж оролдож байжээ. Ава үүсгэсэн цуурхлаа “Миний эсрэг нэхэмжлэл ч гаргаагүй, би энэ цуу яриаг зүгээр л зохиочихсон. Миний хэлсэн бүх юманд нэг ч үнэн зүйл байхгүй” гэсэн байна. Тэрбээр уг цуу яриаг үүсгэсний ачаар гурван өдрийн дотор 15 мянган доллар олсон хэмээжээ.

Ава Жеффри Стард хандан “Миний аддералл үйлчлэхээ больчихсон болохоор жоохон уйдаад, уучлаарай л даа Жеффри” гэсэн юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button