ДЭЛХИЙ

Атомын цаг бүтээгдсэнээс хойш 27 удаа жилд нэг секунд нэмж байжээ

Бид дөрвөн жил тутамд нэг өдөр нэмж тооцдог. Харин эрдэмтэд 1960-аад онд атомын цагийг бүтээснээс хойш 27 удаа жилд нэг секунд нэмсэн. Учир нь тэр цагаас хойш дэлхийн эргэлт удааширч байгаа гэнэ. Хамгийн сүүлд нэг секунд нэмсэн жил нь 2016 он, түүнээс хойш дэлхий илүү хурдан эргэх болсон юм. АНУ-ын Үндэсний физикийн лабораторийн ахлах судлаач Петр Уибберли хэлэхдээ “Хэрвээ дэлхийн тэнхлэгээрээ эргэх хурд ихэссээр байвал жилээс нэг секунд хасах хэрэг гарч магадгүй” гэсэн юм.

 “Нэг өдөрт 24-өөс илүү цаг байдаг бол” хэмээн бид бүгд бодож үзсэн билээ. Харамсалтайгаар дэлхийн тэнхлэгээрээ илүү хурдан эргэдэг болсон тул нэг өдөр хэдэн миллисекундээр багасах юм. Атомын цаг судалдаг зарим эрдэмтэд дэлхийн тэнхлэгээрээ эргэх хурд ихэссэн тул нэг минутыг 59 секунд болгож багасгах санал дэвшүүлсэн байна.

“Time and Date” сайтаас харвал өнгөрсөн нэгдүгээр сарын 3-ны өдөр зөвхөн 23 цаг 59 минут 59.9998927 секунд үргэлжилжээ. Дэлхийн эргэлт түүний гадарга дээрх болон сансар огторгуйн хүчин зүйлээс болоод өдрөөс өдөрт бага зэрэг хурдсаж, ихэсдэг. Харин жилээс жилд авч үзвэл манай гарагийн эргэлт хурдассан юм. Тухайлбал 2021 он өнгөрсөн жилээс 19 миллисекундээр хурдан байх аж. Энэ нь 2021 оны нэг өдөр өнгөрсөн жилийн нэг хоногоос дунджаар 0.5 миллисекунд хурдан байна гэсэн үг.

Эх сурвалж: New York Post

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-14 16:37

хийх юмгүй хүмүүс шүү

Холбоотой мэдээ

Back to top button