ДЭЛХИЙ

ЯПОНЫ ОЛИМП: Сүга хэцүүхэн сонголт гаргах хэрэгтэй болно

Японы Засгийн Газар өнгөрсөн ням гарагт (2021.01.17) Токиогийн Олимп болон Паралимпыг энэ зун хийхээр төлөвлөсөн хэвээр байгаа гэдгээ мэдэгдсэн. Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Кацунобу Като хэлэхдээ “Бид тэмцээнүүд явагдах байршлууд болон товыг гаргасан бөгөөд халдварын хяналт хийхэд бэлдэж байгаа” хэмээсэн юм. “Reuters” агентлаг Засгийн Газрын гишүүн Таро Коно тэмцээн “яаж ч магадгүй” хэмээсэн гэх мэдээ нийтэлсний дараа Като уг мэдэгдлийг хийсэн байна.

Өнгөрсөн жилийн арван хоёрдугаар сард олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Олимпыг хойшлуулах эсвэл цуцлахыг хүн амын 71 хувь нь дэмжиж байгаа гэдэг нь илэрсэн. Тэгвэл энэ сарын судалгаагаар тус хэмжээ 80 хувь болж өсжээ.

Мөн тус судалгаагаар Ёшихидэ Сүгагийн Засгийн Газрыг хүн амын 41.3 хувь нь л дэмждэг гэх хариу гарчээ. Энэ нь өнгөрсөн сараас 9 хувиар буурсан үзүүлэлт байв. Иймд Сүга хэцүүхэн сонголт гаргах хэрэгтэй болоод байна. Учир нь Японы Төлөөлөгчдийн Танхимын сонгууль ирэх аравдугаар сард болно. Мөн түүний Ардчилсан Либерал намын ерөнхийлөгчийн сонгууль есдүгээр сард болох товтой байгаа. Хэрвээ Сүгагийн засаг Япон улсад гадаад иргэд орж ирэхийг зөвшөөрч Олимпыг эхлүүлбэл “КОВИД-19”-ийн дахин нэг давлагаа үүсэж сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлнө. Харин гадаад иргэдийн орж ирэх тоонд хязгаарлалт хийвэл Олимпоос олох орлого буурч бас л сонгуулийн үр дүнд муу нөлөө үзүүлнэ.

Эх сурвалж: Japan Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-19 16:46

Давагдашгүй хүчин зүйлийг сөрөөд юү хийхэвдээ. Хүний өөрийн баахан хүн өвчилж үхэхд хүрэх болно. Хойшлуулах байлгүйдээ.

Холбоотой мэдээ

Back to top button