ДЭЛХИЙ

Их Британи нэг секундэд дунджаар 2 хүн вакцинжуулж байна

Их Британи улс одоогийн байдлаар 3,857,266 хүнд вакцины анхны тунг хийсэн бөгөөд хоёр дахь тунг тариулсан 449,736 хүн байгаа юм. Тус улс 100 хүн тутамд вакцинжуулсан хүний тоогоороо Израиль, Арабын Нэгдсэн Эмират болон Бахрейн улсуудын ард дөрөвт жагсаж байгаа аж.

Их Британийн Вакцинжуулалт хариуцсан сайд Надим Захави “Вакцинжуулалт сайн явагдаж байгаа бөгөөд бид дунджаар минутад 140 хүнд анхны тунг тарьж байна. Энэ бол дундаж хэмжээ, тийм учир зарим газар илүү сайн байгаа” хэмээсэн юм. Тус улс яг одоогийн байдлаар эрсдэл өндөртэй иргэд буюу 80-аас дээш насны хүн амыг эхлээд вакцинжуулж байгаа аж. Тус насны бүлгийнхний ихэнхийг     дархлаажуулсан газруудад 70-аас дээш насны иргэд болон эрсдэл маш өндөртэй хүмүүс рүү вакцинжуулалтад хамрагдах санал илгээж эхэлсэн байна.

Захавигийн хэлснээр бол 50-аас дээш насны иргэдийг дархлаажуулж дууссаны дараа эмч, цагдаа, дэлгүүрийн ажилчдыг вакцинжуулах ажээ. Их Британи улс хоёрдугаар сарын дундуур гэхэд 15 сая хүн дархлаажуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-19 17:11

англид х�##�двар авсан найман тохиолдлоос нэг нь нас барж байна.

Холбоотой мэдээ

Back to top button