ДЭЛХИЙ

Орос жагсагчид: Би яг одоо Монголын иргэн болоход бэлэн

Өнгөрсөн бямба гарагт (2021.01.23) ОХУ даяар Алексей Навальныйг суллахыг шаардсан жагсаал болсон билээ. “BBC” агентлагт мэдээлснээр бол Орос улсын 122 хот болон тосгонуудад жагсаал өрнөсөн аж. Тэдгээр жагсаалуудаас Москва хотод өрнөсөн цуглаан нь хамгийн том хэмжээтэй байв. “Reuters” агентлагийн тооцоогоор бол Москва хотод 40 мянга гаруй хүн жагссан аж. Харин Оросын Дотоод яам энэ тоог 4 мянга байсан хэмээн мэдээлжээ. Москва хотын жасгаал хамгийн хурцадмал үйл явдалтай өнгөрсөн.

Цагдаа нар иргэдийг бороохойгоор цохиж, өшиглөсөн бөгөөд зарим жагсагчид толгойдоо бэртэл авсны улмаас цус алдсан юм.

“OVD Info” нэртэй жагсаал цуглааны тухай мэдээлэл цуглуулдаг Төрийн бус байгууллагын тооцоогоор бол 3.100 гаруй хүн баривчлагджээ. Үүнээс 1.200 нь нийслэл Москвад жагссан хүмүүс юм. Тус хотод жагссан Навальныйгийн эхнэр Юлия Навальная баривчлагдсан байна. Гэхдээ Навальныйгийн авилгатай тэмцэх сангаас мэдээлснээр бол түүнийг төд удалгүй суллажээ.

Тэгвэл сошиал медиа ашигладаг Орос иргэд, Монгол улс өнгөрсөн 20-ны өдөр Төв талбайд болсон жагсаалд хэрхэн хандсан болон ОХУ бямба гарагт (2021.01.23) өрнөсөн жагсаалд яаж хариу үзүүлснийг харьцуулсан байна.

“РОССИЯ БЕЗ ЛИБЕРАЛОВ” фэйсбүүк группийн нэгэн гишүүн “Би яг одоо Монголын иргэн болоход бэлэн байна” гэсэн тайлбартай зураг оруулжээ.

Харин “Я Рядовой Бессмертного Полка” группийн гишүүн “Хэрвээ би Монголын иргэн байсан бол” хэмээн нийтлэл оруулсан байна.

Мөн нэг хэрэглэгч “Монголчуудыг хар, харин өөрсдийгөө хар” хэмээн өнгөрсөн 20-нд Төв талбайд болсон зураг болон У.Хүрэлсүхийн зургийг тавьсан байна.

Монгол улс Төв талбайд болсон жагсаалыг цагдаагийн хүчээр дарах гэж оролдоогүй бөгөөд иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн билээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-25 10:31

МАН ҮНЭЭР АРДЧИЛАЛТАЙ НАМ ШҮҮ

хулигаан
хулигаан
2021-01-25 12:16

ман үнээр монголын �##�уурчин нам шүү

Холбоотой мэдээ

Back to top button