ДЭЛХИЙ

“Antifa” бүлгэм Вашингтон мужид цонх хагалж, эд зүйлс шатаан “танхайрч” байна

Өнгөрсөн ням гарагт (2021.01.24) Вашингтон мужийн Такома хотод “Antifa” бүлгэмийн 200 гаруй гишүүн “бослого” үйлдэн цонх хагалж, эд зүйлс шатаан “танхайрсан” байна. Жагсаалын үед авсан бичлэг болон зурагнаас хагарсан цонх, шатаж буй эд зүйлсийг харж болно.

Жагсагч нар дор хаяж хоёр зүйл галдан шатаасан бөгөөд тэдний нэг нь АНУ-ын далбай байсан юм. Унадаг дугуйтай цагдаа нар жагсаалыг хянасан байна. Жагсаалын үеэр цагдаагийн офицер нэг хүнийг дайрчээ. Азаар тэр хүн ямар нэгэн хүнд бэртэл аваагүй аж.

Харин бямба гарагт (2021.01.23) “Antifa” бүлгэм Портланд хотод жагсаал үйлдсэн юм. Бямба гарагт өрнөсөн бослого дөрөв дэх өдрөө үргэлжилж  буй жагсаал гэнэ. Тус жагсаалын тухай Твиттер дээр тавигдсан бичлэгээс харвал хүмүүс “Хилийг утсга, үндэстэн гэж байхгүй, хууль бус цагаачдыг хөөхөө боль” хэмээн орилж байсан юм.

Ерөнхийлөгч Жо Байден Дональд Трамптай мэтгэлцэхдээ “Antifa” бол үзэл бодол, байгууллага биш хэмээж байсан удаатай. Түүнийг ингэж хэлсэнд олон хүн шүүмжилж байсан юм.

“Antifa” нь “Black Lives Matter” бүлгэмтэй нэгдэн өнгөрсөн зун АНУ-ын 20 гаруй мужид дэлгүүр хоршоо дээрэмдэн, өмч хөрөнгө галдан шатаасан. “Property Claim Services” компанийн тооцоолсноор бол эдгээр бүлгэмүүд нийтдээ нэгээс хоёр тэрбум ам.долларын өмч хөрөнгийн хохирол учруулсан аж.

Уншигч та бүхэн “CNN” гэх мэт АНУ-ын томоохон мэдээллийн агентлагуудын “хоёр нүүртэй” байдлыг үүнээс харж болно. Тэд нэгдүгээр сарын 6-нд Конгрессын Ордонд өрнөсөн үйл явдлыг аюулт бослого хэмээн нэрийдсэн. Энэ нь ч зөв хэрэг, гэхдээ тэд өнгөрсөн зуны “Black Lives Matter” болон “Antifa” бүлгэмийн өмч хөрөнгө галдан шатааж танхай авир гаргасныг “Гал гарсан ч ерөнхийдөө тайван жагсаал өрнөж байна” хэмээн мэдээлсэн байдаг.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Жорж Сорос санхүүжүүлдэг
Жорж Сорос санхүүжүүлдэг
2021-01-26 09:16

Антиафаг Жорс Сорос санхүүжүүлдэг. хийдэг нь ажил нь өдөөн турхирах, үймүүлэх, г�##�дан шатаах. Байдены т�##� байнга өмөөрдөг юм чинь яах ч үгүй байлгүй ккк. Сонгуульд Луйвараар гарсан гэдгийг нь нотлоод байхад АНУ-н Дээд шүүх, АН болон Бүгд Найрамдах конгрессын т�##�ынхан нь /Deep state-дэлхийг нууцаар удирдагчид, тэд хэзээ ч ил гардаггүй, Холбооны банкыг -манайхаар бол Монгол банкийг хувьдаа эзэмшдэг/ нууц эздээс хахууль авч Байденыг сонгосон. одоо ийм зүйл хийх нь мэдээж. хохирогчид нь аягүй бол энх тайвныг эрхэмлэгч Трампыг дэмжигчид байгаа даа. Энхтайваныг сонгосон нь " мэдээж тэдний �##�даа" Дайныг дэмжигч Байденийг сонгох байж. Бүх хэвлэл мэдээлэл нь BBC, CNN , Bloomberg ,,, гээд бүгд нууц эздийн хэвлэл мэдэээлэл тул тэд хэзээ ч хүнийг аз жарг�##�тай байлгах зүйлийг дэмжихгүй.

иргэн
иргэн
2021-01-26 16:35

АРДЧИЛАЛЫН ДАВУУ ТАЛЫГ ХАРУУЛЖ БНАА

Холбоотой мэдээ

Back to top button