УЛС ТӨР

Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд Эдийн засаг, хөгжлийн яам ажиллана гэв

Өнөөдөр /2021.01.27/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагт эхэллээ. Үүгээр Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Одоо нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжлийн яамыг намрын чуулганаар хэлэлцэж, байгуулна гэж мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тодрууллаа.

Үүнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Эдийн засаг хөгжлийн яамыг анх АН байгуулсан. Үүнийг зөв байсан гэж боддог. Ер нь хөгжлийн бодлогын тухайлсан яамдуудтай байх ёстой. Ер нь бид албан томилгоонд, гадагшаа аялахад гээд багагүй санхүүжилтийг гадагш гаргачихдаг. 1.2 тэрбум орчим долларыг ингэж алддаг. Эдгээрийг цэгцлэхэд болон уул уурхайн бус экспортоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр Эдийн засаг, хөгжлийн яам ажиллана. Яаж аялал жуулчлал, аж үйлдвэрээ нэмэгдүүлэх вэ гэдэг чиглэлд бодлого гаргана гэж хариуллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button