ДЭЛХИЙ

Угандад хөтчийнхөө хамт барьцаалагдсан АНУ-ын жуулчин аврагджээ

Уганда улсын амьтны хүрээлэнд явж байсан АНУ-ын жуулчин эмэгтэй, хөтчийнхөө хамт буу тулгуулан хулгайлагдсан хэрэг гарсан билээ. Харин тэднийг эсэн мэнд суллаж авсан тухай хэвлэлүүд мэдээлж эхлэв.

35 настай Кимберли Эндикотт, хөтөч Ян Паул Мариэж нар дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Элизабет хатны нэрэмжит үндэсний паркаар машинтай явж байгаад уг халдлагад өртсөн аж. Угандагийн цагдаагийн газрын мэдээлж буйгаар, гэмт хэрэгтнүүд тэдэнд буу тулгаж, 500 мянган ам.доллар өгөхийг тушааж барьцаалсан байна.

Холбогдох албаны хүмүүс хохирогчдыг одоо эсэн мэнд, ямар нэгэн гэмтэл бэртэлгүй, хамгаалалтын дор байгаа гэдгийг хэллээ.

Map of park on DR Congo border

Угандагийн зэрлэг амьтны аюулгүй байдал хариуцсан ажилтнууд, цагдаагийн эрэн сурвалжлах багийн хамт хатагтай Эндикоттын алга болсон хэрэг дээр ажиллаж, аврах ажиллагааг гардан гүйцэтгэсэн аж.

Элизабет хатны нэрэмжит үндэсний парк нь нутаг дэвсгэрийн хувьд Конго улсын хил дээр мөн оршдог учир энэ асуудалд тус улсын цагдаагийн алба ч хамрагдаж оролцсон гэлээ.

Харин уг явдлын тухайд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, “Уганда улсад Америкийн жуулчин хөтчийнхөө хамт алга болоод байсан. Тэдний эсэн мэнд аврагдсаныг та бүхэнд дуулгахад таатай байна. Бурхан тэднийг ивээг” гэж твиттер хуудаснаа жиргэжээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button