Нийгмийн

“SHAPE APAC 2019” уулзалт эхэллээ

“SHAPE APAC 2019” уулзалт Улаанбаатар хотноо Чингисийн хүрээ аялал жуучлалын цогцолборт эхэллээ.

Энэ сарын 2-4-ний хооронд Дэлхийн эдийн засгийн форумын (WEF) дэргэдэх Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.

“SHAPE APAC 2019” уулзалтад оролцохоор 30 гаруй орны 70 гаруй залуу, Дэлхийн эдийн засгийн форумын удирдлагын багтай хамт иржээ.

Түүнчлэн АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Эл Горийн үүсгэн байгуулсан “Climate Reality” хэмээх дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төслийн баг хамт хүрэлцэн ирсэн байна.

Глобал шейперсийн Азийн бүсийг хариуцсан төлөөлөгч Шимер Дао “Глобал Шейперс нийгэмлэгт дэлхийн 154 хотын 8,200 гаруй залуус нэгдэн орсон байдаг. 

Глобал шейперс нийгэмлэг нь дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх 2011 онд байгуулагдсан дэлхийн залуучуудын байгууллага юм.

Улаанбаатар нийгэмлэгийн хувьд долоон жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа мэдлэг, чадвартай залуучууд олон байдгаараа онцлогтой. Иймээс энэ жилийн Ази номхон далайн бүсийн уулзалтыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж байна” гэв.

Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэгийн тэргүүн Э.Эрдэнэ “Олон орны залуучууд маань энэ удаагийн уулзалтаар сонирхолтой сэдвүүдээр ярилцах болно. Жишээ нь боловсролын салбарын ирээдүй, санхүүгийн салбарын ирээдүй, хүнс тэжээл, стрессийн удирдлага гэх мэт сэдвүүдээр залуучууд хэлэлцэж байна.

Эдгээр илтгэлийг гадны болон дотоодын мэргэжлийн хүмүүс ярилцан хэлэлцүүлэг хийж байгаагаараа энэхүү хурал онцлогтой. Гадны зочдоороо монгол гэр бариулж эх орныхоо өв соёлыг танилцуулж байна” хэмээн ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button