ДЭЛХИЙ

Биткойн олборлоход Аргентин улсын хэрэглээнээс их энерги ашигладаг

Кембрижийн их сургуулийн эрдэмтэд дүн шинжилгээ хийж Биткойн майнингийн жилд ашигладаг энерги Аргентин улсын хэрэглээнээс их гэж тооцоолжээ. Тус цахим мөнгийг олборлоход компьютер ашигладаг тул дэлхий даяар их хэмжээний энергийг Биткойн майнингт ашигладаг аж.

Тэдгээр эрдэмтдийн тооцоолсноор бол Биткойн цахим мөнгийг олборлоход жилдээ 121.36 тераватт/цаг цахилгаан энерги зарцуулдаг гэнэ. Тус цахим мөнгөний банш нь өссөөр байгаа тул Биткойн олборлогчид илүү олон тоног төхөөрөмж ашиглахад хүргэж байгаа юм.

Кембриж их сургуулийн судлаач Мишель Рауксын хэлснээр бол ийм учир тус цахим мөнгөний үнэ нь өсөх тусам энергийн хэрэглээ нэмэгддэг гэнэ. Зах зээлд эрэлт ихтэй байгаа зүйлсийн үнэ өсдөг. Тэгвэл хэд хоногийн өмнө Тесла компани 1.5 тэрбум доллараар Биткойн худалдаж авна гэдгээ мэдэгдсэн билээ. Тус мэдэгдлийн дараа Биткойны ханш 48000 ам.доллар хүрч дээд амжилт тогтоосон юм.

Ноён Раукс мөн “Биткойныг ийм их хэмжээний цахилгаан энерги ашиглахаас өөр аргагүй бүтээсэн. Хэрвээ Биткойны ханш их хэмжээгээр буурахгүй бол энергийн ашиглалт нь өөрчлөгдөхгүй” хэмээжээ.

Биткойны цахилгаан энерги ашиглалт Аргентин (121 тераватт цагт), Нидерланд (108,8 тераватт цагт) болон АНЭУ-аас (113,3 тераватт цагт) их байгаа юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button