ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

СУДАЛГАА: Нойр дутуу явснаар түрүү булчирхай, хөхний хорт хавдар тусах эрсдэлтэй

Хоногийн 24 цаг танд хэтэрхий бага мэт санагдах үе гардаг л байх. Хийх ажил их учир унтах цагаа хасан шөнө сууж байна уу. Хүн болгоны бие физиологи харилцан адилгүй өөр боловч олон эрдэмтэд судалгаа хийсний үр дүнд хүн дунджаар найман цагийн нойр авах хэрэгтэй хэмээн дүгнэсэн байдаг юм. Гэхдээ хүмүүсийн 50 хувь нь 6 цаг эсвэл түүнээс бага хугацааны нойр авдаг аж.

Иймд хэрвээ унтах цагаа хасвал ямар үр нөлөө гарах бол гэсэн асуултын хариуг бид мэдэх хэрэгтэй билээ. Нойроо хассан эхний өдрөө та илүү эрч хүчтэй болсон мэт санагдах аж. Учир нь гэвэл допамин буюу аз жаргалын хормон гэгддэг бодисыг ялгаруулдаг замыг өдөөснөөр тус хормон ялгардаг юм. Танд ямар нэгэн өөрчлөлт гараагүй мэт санагдах боловч нойргүйдлийн улмаас тархины чинь төлөвлөгөө гаргах болон шийдвэр гаргах хэсгийн үйл ажиллагаа зогсож эхэлдэг аж.

Эрдэмтэд нойргүйдлийн хор нөлөөг судлахын тулд Психомоторын сонор сэрэмжийн тестийг ашигласан байна. Тус шалгуур нь улаан товчны өнгө өөрчлөгдөн ногоон болох үед хамгийн хурднаараа дардаг тест юм. Эрдэмтэд сонор сэрэмжийн шалгуурт хоёр долоо хоногийн турш найм, зургаа болон дөрвөн цагийн нойртой явсан хүмүүсийг оруулжээ.

Найман цагийн нойртой явсан хүмүүс тестийг хийх болгонд анхаарал сарнил цөөхөн тохиолдож байсан бөгөөд оюун ухааны бүдгэрэл ажиглагдаагүй байна. Харин зургаан цагийн нойртой хоносон хүмүүс өдөр бүр тест хийхэд анхаарал сарнил ихсэн оюун ухааны бүдгэрэл ажиглагдсан юм. Мэдээж дөрвөн цаг унтсан хүмүүс тус шалгуураар хамгийн муу үр дүн үзүүлсэн.

Үүгээр зогсохгүй дутуу нойртой оролцогчдын анхаарал хэсэг хугацаанд бүрэн сарниж микро нойрсолт болдог байна. Микро нойрсолтын үед таны тархины үйл ажиллагаа хэсэг хугацаанд зогсдог юм. Үүний улмаас осол гарах тохиолдол их байдаг бөгөөд 2015 онд АНУ нойргүйдлаас болсон ослын улмаас 280-аас 411 тэрбум ам.долларын хохирол амссан гэсэн тооцоо байдаг.

Эрдэмтэд судалгаагаа дүгнэхдээ арван өдрийн турш зургаан цагийн нойртой явах нь 24 цагийн турш унтаагүйтэй дүйх хэмжээний нөлөө үзүүлдэг гэж үзсэн байна. Харин дөрвөн цагийн нойртой 11 хоногийг өнгөрөөвөл 48 цагийн турш унтаагүйтэй тэнцэх аж. Хамгийн хачирхалтай зүйл нь судалгаагаар нойргүйдэлд автсан оролцогчид оюун ухааны бүдгэрэлтэд орсон гэдгээ огт анзаараагүй байна.

Иймд нойргүйдэлтэй хэдэн сарын турш явах нь үүнээс хэд дахин илүү аюултай байх нь ойлгомжтой.

Өөр судалгаанууд таны юм цээжлэх болон мэдээллийг тогтоох эсвэл энгийн математикийн үйлдэл хийх чадвар ижил төвшинд буурдаг гэдгийг илрүүлсэн юм. Хэрвээ та нэг л шөнийг 4-өөс 5 цагийн нойртой өнгөрөөвөл хорт хавдрын эсийг задалдаг байгалийн устгагч эсийн хэмжээ 70 хувиар буурдаг аж. Архаг нойргүйдэлтэй хүн нарийн гэдэс, түрүү булчирхай, хөхний хорт хавдар тусах магадлал ихэсдэг. Мөн өдөрт зургаан цагаас доош нойр авдаг 45-аас дээш насны хүмүүс зүрхний шигдээс болох эсвэл харвах магадлал 200 хувиар нэмэгддэг аж.

Мөн ДЭМБ шөнийн ээлжийн ажлыг хорт хавдар үүсгэгч хүчин зүйл хэмээн үзсэн байна. Та нойроо хасаж юм хийх нь илүү үр бүтээлч мэт санагдаж, ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байгаа мэт боловч өдөр ирэх тусам нөлөө нь нэмэгддэг гэдгийг санах хэрэгтэй.

Эх сурвалж: Asap science

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-04 09:20

Шөнө угтацгаая
Янз бүрийн юм битгий хийгээд бай
????????????????

Шөнийн найз
Шөнийн найз
2021-03-04 09:23

Шөнө угтацгаая
Янз бүрийн юм битгий хийгээд бай
????????????????

Холбоотой мэдээ

Back to top button