НИЙГЭМ

Баримлын шавраар гайхалтай бүтээл урлаж буй Г.Сувдтай ярилцлаа

Мэдээллийн сайттай үргэлж хамт байдаг, үнэнч уншигчдадаа, бүсгүйчүүддээ Мартын-8-ны мэндийг хүргэе. Бид энэ удаагийн ярилцлагын зочноор уран гартай Г.Сувд бүсгүйг онцлох болно.

Тэрбээр Дүрслэх урлагийн дээд сургуулийг Монументаль уран зургийн ангиар төгсжээ. Оюутан байхдаа том хүүгээ төрүүлж, өдгөө гурван хүүгээ асрахын сацуу уран зураг, баримлын шавраар бүтээл хийж нэмэлт орлоготой болсон байна.

-ЗАХИАЛГААР ХӨРӨГ ЗУРЖ БАЙГААД, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙНХЭЭ САНАЛААР БАРИМЛЫН ШАВРААР БҮТЭЭЛ ХИЙЖ ЭХЭЛСЭН-

-Таны бүтээлүүд их таалагдлаа. Хэзээнээс зураг зурж, баримлын шавраар бүтээл урлах болсон бэ?

-Зураг бол оюутан байхаасаа л хүмүүсийн захиалга авдаг байсан. Би ялангуяа хүний хөрөг зурах сонирхолтой. Ингээд түүнийгээ бага зэрэг хошин болгох зэргээр тухайн үйлчлүүлэгчийн хүссэнээр зурдаг байлаа. Баримлын шавраар бүтээл хийх болсон гэвэл, нэг үйлчлүүлэгч маань "Сувдаа чи баримлын шавраар манай гэр бүлийг дуурайлгаад хийгээд үз” гээд санал тавьсан. Ингэхдээ баримлын шавраар хийсэн хүмүүсийн бүтээлийг харуулсан юм.

Тэгэхэд л хамгийн анх баримлын шавраар бүтээл хийж байлаа. Түүнээс хойш олны танил хүмүүсийг дуурайлган урлаж байгаад захиалгаар гэр бүлийн хөрөг баримлын шавраар хийж эхэлсэн. Ойролцоогоор 5 жил орчим хугацаа өнгөрчээ. Олны танил хүмүүсээс хамгийн анх Цэнхэр үст Э.Цэрэндолгор эгчийг хийж байлаа. Хийснээ сошиалд оруулахад хүмүүсийн хандалт, хандлага маш сайхан байсан болохоор маш их урам авсан. Дараа нь Э.Цэрэндолгор эгч өөрөө холбогдоод "Надад чиний хийсэн энэ баримал маш их таалагтаж байна. Эгчдээ энийгээ өгчих” гээд өгч байсан.

-Уран зураг зурах, баримлын шавраар бүтээл хийх нь юугаараа ялгаатай вэ?

-Аль аль нь л маш гоё. Гэхдээ баримлын шавраар бүтээл хийх нь илүү сонирхолтой. Бас стресс тайлж, маш их кайф өгдөг. Нэг хүний баримлыг ажиллагаанаас шалтгаалан 40-60 минут хийдэг. Ингэхдээ баримлын шавраа муухай болгохгүйн тулд цагтай уралдаж хийх шаардлага гардаг.

-ЦААШДАА ӨӨРИЙН ГЭСЭН УРЛАНТАЙ БОЛОХЫГ ХҮСДЭГ-

-Ямар баримлын шавраар бүтээлээ хийдэг вэ? Жирийн шавраас өөр үү?

-3D баримлын шавраар хийдэг. Гэхдээ манай Монголд боломжийн үнэтэй, 3D шаврууд олдоц хэцүү юм билээ. Тиймээс арай олдоц сайтай түгээмлээр нь 12 өнгийн 3D баримлын шавраар хийдэг. Энэ нь өөрөө хатахаараа хөнгөн хөөсөнцөр болж хатдаг. Цаашдаа өөрийн гэсэн урлантай болоод БНСУ-аас боломжийн үнэтэй сайн баримлын шавар оруулж ирэхийг хүсэх болсон.

-Баримлын шавраар бүтээл хийх нь хэр ажиллагаатай вэ, үнэ тариф танилцуулаач?

Ялангуяа дунд хүү маань хөнгөн зэргийн саажилттай учир асаргаа их шаардлагатай байсан. Баруун талын гар, хөл нь саажилт өгдөг. Гэхдээ асаргаа ажиллагааны хувьд одоо харьцангуй гайгүй болсон шүү. Сайн анзаарвал ажиглагдахаас бусдаар жирийн хүүхдүүдтэй адилхан.

-Ер нь чимхлүүр ажиллагаа ихтэй. Тухайн хүнээсээ л болно. Үнийн хувьд баримлын шавраар нэг хүнийг 20 мянга, зургийн хувьд 40 мянган төгрөгөөр зурдаг. Өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээж, өдөр бүр л хүмүүсийн захиалга авдаг. Миний хувьд бага насны гурван хүүтэй учир гадуур ажиллахад бэрх. Тиймээс гэртээ хүүхдүүдээ харангаа бүтээлээ хийж нэмэлт орлого олдог.

-Хүүхдүүд нь ээжийнхээ авъяасыг өвлөж авсан уу? Ханийгаа танилцуулаач.

-Ханьтайгаа 10 жилд байхдаа танилцаж, их сургуульд байхдаа хүүгээ төрүүлснээс хойш хамтдаа амьдарсан. Одоо бараг 10 гаруй жил болж байна. Хэн хэнийхээ ажил мэргэжлийг ойлгодог, нэгэн цул хүн шиг болсон гэхэд болно. Хүүхдүүдийн авъяас одоогоор сайн мэдэгддэггүй. Гэхдээ хамтдаа бүтээл хийх, зураг зурах маш дуртай. Ялангуяа том хүү маань маш өвөрмөц, задгай сэтгэлгээтэй. Тиймээс аль болох өөрөө нь зөнгөөр нь тавьж, дэмжих дуртай. Хань маань Сав, баглаа боодлын компанид инженер хийдэг. Хоёул тэс өөр салбарт ажилладаг ч намайг өөртөө, гэр бүлдээ, бүтээлдээ гаргах цаг завыг хангалттай гаргаж өгдөг шүү.

-ХӨЛ ХОРИОГООР ХҮҮХДҮҮДЭД БАРИМЛЫН ШАВАР, ЗУРГИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТ ХИЧЭЭЛЛЭСЭН-

-Өнгөрөгч хөл хорио хэрхэн өнгөрсөн бэ. Хүндрэл учирсан уу?

-Хуучин хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт зөөсөөр өдөр маш бага цаг гардаг байсан учир уран бүтээлдээ өөрийгөө бүрэн зориулж чаддаггүй байсан. Харин өнгөрөгч хөл хориогоор маш их зүйлийг зохицуулсан.

Удахгүй коронавирусийн халдвар намжихаар өөрийн гэсэн урланг нээхээр бэлтгэл ажлаа базааж байгаа. Мөн баримлын шавар, техникээ оруулж ирэхийн төлөө зүтгэж байна.

-Таныг өнгөрөгч хөл хориогоор хүүхдүүдэд уран зургийн хичээл, баримлын шаврын сургалт орсон гэж сонссон?

-Тийм ээ. Хөл хорионы эхний 7 хоног маш үр бүтээлгүй өнгөрсөн. Тиймээс өөрийгөө завгүй байлгаж, давхар хөгжүүлэхийн тулд сургалт орж эхэлсэн. Хүүхдүүдтэй ажиллах, харьцах маш сайхан санагдсан. Миний хувьд 4-10 насны хүүхдүүдэд сургалт орж, бичлэгээр дамжуулан хичээлээ зааж байгаа. Танхимын сургалтаас ялгаатай нь хүүхэд бүртэй тулж ажиллаж чадахгүй байгаа. Гэхдээ цаашид өөрийн урлан, студийг нээх бодолтой байгаа.

-Сургалтад суусан хүүхдүүд, эцэг эхчүүд хэр сэтгэл ханамжтай байсан бэ?

-Маш дуртай байсан. Одоогоор гурван удаагийн сургалтаар хэдийн 100 гаруй шавьтай болжээ. Цаашид ч гэсэн сургалтаа оруулж, хүүхэд балчируудад цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь тусална гэж бодож байна.

-Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-03-09 06:20

Ene Suvdaa ohintoi yaj holbogdoh ve

Зочин
Зочин
2022-10-15 20:26
Reply to  Zochin

Яаж холбогдох вэ

Холбоотой мэдээ

Back to top button