ДЭЛХИЙ

“Avatar” “Endgame”-ийг орлогоороо давж дахин хамгийн их ашиг олсон кино боллоо

Найруулагч Жеймс Камероны “Avatar” кино “Marvel” студийн бүтээсэн “Avengers: Endgame” киног орлогоороо давж дахин хамгийн их ашиг олсон кино болжээ. Тус кино Хятадад дахин нээлтээ хийсний үр дүнд “Avengers: Endgame”-ийг давсан аж.

Жеймс Камерон өнгөрсөн пүрэв гарагт (2020.03.11) “Avatar” Хятадад дахин нээлтээ хийж байгааг мэдэгдэн “Энэ амралтын өдрүүдээр Хятадад “Avatar”-ийг том дэлгэцнээ дахин авчирч байгаадаа баяртай байна” хэмээн жиргэсэн юм.

Бямба гарагт (2021.03.13) “Marvel” студи Твиттер хуудсан дэрээ “Avatar” кино болон найруулагч Жеймс Камеронд баяр хүргэж “@JimCameron, @JonLandau болон На’Вичуудад бокс оффиссын титмийг эргүүлэн авсанд баяр хүргэе” гэсэн тайлбартай нийтлэл оруулжээ.

“Avatar” кино 1997 онд нээлтээ хийсэн “Titanic”-ийг орлогоороо давж хамгийн их ашиг олсон кино болсон билээ. Харин “Avenger:Endgame” нээлтээ хийснийхээ дараа хамгийн их ашиг олсон кино болсон ч “Avatar” кинотой харьцуулахад ашгийн зөрүү маш бага байсан аж. Иймд “Avatar” БНХАУ-д дахин нээлтээ хийх нь буцан хамгийн их ашиг олсон киноны байр суурийг эзлэхэд нь хангалттай байжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button