НИЙГЭМ

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд тайлангаа танилцуулж эхэллээ

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд өнөөдрөөс эхлэн хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулж байна.

Тодруулбал, өнөөдөр /2019.08.07/ Монгол базальт болон АПУ ХК танилцуулах бол маргааш Ард санхүүгийн нэгдэл болон Ард даатгал, наймдугаар сарын 9-нд Түмэн шувуут, Говь ХК тайлангаа тавина. Ирэх долоо хоногт Мах импекс, Талх чихэр, Сүү, Тавантолгой, Монгол шуудан, Мик холдинг, Дархан нэхий зэрэг томоохон ХК-иуд хуваарийн дагуу тайлангаа танилцуулах тухай Монголын Хөрөнгийн биржээс мэдээлжээ.

Уг компаниудын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийг Монголын Хөрөнгийн биржийн байранд ирж, компаниудын хагас жилийн үйл ажиллагааны тайлан мэдээлэлтэй танилцахыг зөвлөлөө.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд нь мэдээллийн ил тод, нээлттэй байдал, компанийн засаглалын кодексын хэрэгжүүлэх үүднээс хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй, илтгэл хэлбэрээр танилцуулдаг. Уг ажлыг Монголын Хөрөнгийн бирж 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 80 гаруй ХК хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button