ДЭЛХИЙ

Умард Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ

Ким Жон Уны эмэгтэй дүү өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт (2020.03.16) АНУ-Өмнөд Солонгос цэргийн хамтарсан бэлтгэл хийсний төлөө заналхийлсэн мэдэгдэл гаргасан билээ. Үүнээс хэд хоногийн дараа буюу ням гарагт (2020.03.21) Умард Солонгос ойрын зайны хоёр пуужин харважээ. Тус явдлын талаар лхагва гарагт (2020.03.24) Өмнөд Солонгосын цэргийн алба ням гарагийн өглөө Умард Солонгосоос харвасан хоёр пуужин илрүүлсэн хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Хойд Солонгос өнөөдөр (2020.03.25) хоёр баллистик пуужин Японы тэнгис руу харвасан гэдгийг Японы батлах хамгаалах яам мэдэгджээ. Тэдгээр ойрын зайны баллистик пуужинг Хойд Солонгосын баруун эрэг дэх Вонсанаас харвасан аж. Баллистик пуужин нь дэлхийн агаар мандлаас гарч эргэн орж ирэх чадвартай байдаг.

АНУ-ын батлах хамгаалах яам пуужингууд 249 км нисээд тэнгис руу унасан хэмээн мэдээлжээ. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Умард Солонгосыг баллистик пуужин харвахыг хориглосон боловч агаар мандалд нисэх чадвартай пуужин турших тал дээр ямар нэгэн хориг тавиагүй байна. Агаар мандлаар нисдэг нисдэг пуужинг устгахад амар байдаг аж.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button